Өнөөдөр эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд БНХАУ-ын шигшээ багтай тоглоно

Монгол улсын эмэгтэй шигшээ баг Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний хасагдах шатанд БНХАУ-ын шигшээ багтай тоглоно.
НЗДТГ, Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зургаадугаар сарын 23-29-ний өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа билээ. Тус тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөж буй.
Монгол улсын эмэгтэй шигшээ баг Украйны шигшээ багийг хожиж тэмцээний "D" хэсгийн 2-р байраар хасагдах шатанд шалгарч хасагдах шатанд БНХАУ-ын шигшээ багтай тоглохоор болсон билээ. Хоёр багийн тоглолт өнөөдөр төв талбайд 18:25 цагаас эхэлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОХИДУУД МААНЬ ЭНЭ ЖИЛ НЭГ Л ЦОГ ЖАВХААГҮЙ БОЛЧИХОЖ ЯАЧИХАВАА ХИЧЭЭГЭЭРЭЙ ОХИД МИНЬ ГАДАА ХАЛУУН БАЙНА ЭРХТНИЙХЭЭ ҮСИЙГ ЦЭМБИЙТЭЛ ХУСЧИХӨ АМАРШТ