Орон нутаг
Сэлэнгийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалтын газарт гарсан галыг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг өнөөдөр бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Ар цант” гэдэг газар гарсан түймрийг /2025.07.12/ өнөөдрийн 13:50 цагт бүрэн унтраасан байна.
Халууны өдрүүдэд иргэд, аялагчдыг гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.