Европын холбоо ОХУ-ын газрын тосны экспортод дарамт үзүүлэх зорилготой шинэ багц хориг танилцуулав

Европын Холбоо баасан гарагт /2025.07.18/ ОХУ-ын эсрэг 18 дахь багц хориг арга хэмжээг батлав. Шинэ хоригуудад ОХУ-ын газрын тос, эрчим хүчний салбарт нэмж дарамт өгөхөд чиглэсэн арга хэмжээнүүд багтаж байгаа юм.
Хоригийн хүрээнд ОХУ-ын газрын тосны экспортын үнийг зах зээлийн дундаж үнээс 15 хувиар доогуур байлгана гэж Европын холбооны дипломатчид мэдээлжээ. 2022 оны арванхоёрдугаар сараас эхлэн Их долоон орон ОХУ-ын газрын тосны экспортыг баррель нь дээд талдаа 60 ам.доллар байлгах арга хэмжээ авсан. Гэвч тус арга хэмжээ үр дүн муутай байсан тул Европын холбоо ийнхүү баасан гарагт нэмж алхам хийв.
Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас мэдэгдэл хийхдээ “Европын холбоо өнөөдрийг хүртэл ОХУ-д тавьсан хамгийн хүчтэй хориг арга хэмжээний нэгийг дөнгөж сая баталлаа. Бид дайн хийх өртгийг улам нэмэгдүүлсээр байх болно. Ингэснээр түрэмгийллээ зогсоох нь Москвагийн цорын ганц гарц болох юм” хэмээжээ
ОХУ одоог хүртэл газрын тосны экспортынхоо ихэнхийг Их долоогийн тавьж өгсөн үнийн дээд хязгаараас өндөр үнээр худалдаалж чадсаар ирсэн. Учир нь энэ үнийн хязгаарыг хэн хэрэгжүүлж, хянах нь одоо ч гэсэн тодорхойгүй хэвээр байгаа юм. Мэргэжилтнүүд Европын холбооны шинэ хориг арга хэмжээ ОХУ-ын газрын тосны экспортод мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэж байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Европын холбооны энэ алхмыг үл тоосон мэдэгдэл гаргасан аж. Песков “Бид өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэж байсан. Ийм нэг талт хориг арга хэмжээг бид хууль бус гэж үздэг, эсэргүүцдэг гэдгээ хэд хэдэн удаа хэлсэн. Гэхдээ бид хориг арга хэмжээтэй нөхцөлд амьдрахад тодорхой хэмжээгээр дасан зохицсон, дархлаатай болсон нь үнэн” гэжээ.
Одоогийн үнээр бол энэ хориг ОХУ-ын нэг баррель газрын тосны үнийг 47.60 ам.доллар болгон бууруулна. Европын холбооны шинэ хориг “Nord Stream” хий дамжуулах хоолойн ажиллагаатай холбоотой бүх санхүүгийн гүйлгээг хориглосон байна. Мөн ОХУ-ын санхүүгийн салбарын эсрэг хориг нэмэлт хориг тавьсан юм.
Каллас хэлэхдээ ОХУ хориг арга хэмжээг тойрох зорилгоор ашиглагддаг 105 хөлөг онгоцыг хар жагсаалтад оруулсан гэжээ. Үүнээс гадна хориг арга хэмжээг тойрохыг дэмждэг хэмээн үзэж буй БНХАУ-ын банкнуудыг жагсаалтад оруулсан ч нэрийг нь дурдаагүй байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ шийдвэрийг “маш чухал, цаг үеэ олсон” гэж сайшаажээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха мэдэгдэл хийхдээ “ОХУ-ыг газрын тосны орлогоос нь тасалж байж л түрэмгийллийг нь дуусгаж чадна” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
орсын ард түмэн улам хэцүүдлээ шүү. Өгөр путлер үтэр түргэн д�##�д ороосой.
Гоё улин хуцав. Өрөндөө баригдаж өтөнд идэгдэн түвдизмд түлэгдсэн навсгар монгол гуйлгачинд дэлхийг атгагч тэргүүлэгч гүрнүүд түй ч падгүй
Чи зүгээр л хар шар гадаад дотоод хув�##�зууд эздийнхээ �######�ийг долоож хээл хахууль пялдаган�##�тын өмхий жорлондд тарчлан 40 тэрбум поллорын өрөө төлөхөө бод
FUCK YOU сармагчин ! Чиний фашист, нацист БӨГСЗЕЛЯ, ГАХАЙ УКР, УДАХГҮЙ ДУУСНА, КАПУТ БОЛНО.
Оросууд тарган цатг�##�ан дажгүй зүгээр л байна лээ ш дээ!
Хямд газрын тос, хийнээсээ с�##�аад эдийн засаг нь хямарч иргэдийнх нь амьдр�##� доройтож байгааг баруунд байгаа монголчууд ярьж аажимдаа эх орноо бараадах сонирхол ихдэж зөвхөн хүүхдүүдийн сургууль, монголын амьдр�##� гайгүй болж нам дагасан хулгайчуудын дарамт багасахыг хүлээж байна. Европ оросын нефть хийг гуравдагч орноор дамжсан бол ооросынх гэж үзэхгүй гэж ченжийн үнэ нэмж авч байгаагаа хараат бус боллоо гэж зарлаж байгаа нь инээдтэй.
Sanaanaasaa ym zohiogood l saihan vleeh ymaa,vleegeed bai,vleegeed bai chi bid 2-t ymar chadahgvi gehiin zowlon baih bish,kkk,
Энэ байтугай зовлон туулаад гараад ирсэн ард түмэн орчин үед турихан болоогүй бол
Xa xa arga Barsan Europe