НИЙГЭМНийгэм мэдээ
Тээврийн хэрэгсэл осолдож, хоёр хүн амь насаа алджээ

Өчигдөр буюу 2025 оны 07-р сарын 25-ний өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт “Автомашин онхолдож, хүн нас барлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэрэг болсон газар очиж шалгахад, хувийн эзэмшлийн Субару маркын тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож зорчиж явсан 12 болон 18 настай хоёр хүн амь насаа алдсан харамсалтай осол гарсан байжээ.
Уг хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Иймд иргэд шөнө оройн цагаар машин барьж явахдаа болгоомжтой,сэрэмжтэй хурдаа тохируулан дүрмийн дагуу явахыг зөвлөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.