УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Амартүвшингийн "Эрчист Монгол" ХХК оффисгүй тул "Эрдэнэс Монгол" ХХК-ийн түрээсийн байранд санаархаж байна уу

Г.Амартүвшингийн "Эрчист Монгол" ХХК нь С.Наранцогтын "Эрдэнэс Монгол" ХХК-ийн байранд санаархаж байна уу. Ийм шуум улстөрийн хөшигний ард хөвөрч эхэлжээ.

Монголын төр УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинд зориулаад нэг том компани нээгээд өгчихсөн билээ. Улмаар эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл холбооны чиглэлийн гэхчлэн нийт 44 компанийг харьяалуулсан. Эдгээрийн 27 нь эрчим хүчний салбарынх. Гэхдээ эрчим хүчний салбарыг удирдлагагүй болгосон бурууг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ч, "Эрчист Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин ч, ЗГХЭГ-ын дарга байснаараа Н.Учрал ч хүлээгээгүй. Тэгсхийгээд намжсан билээ.

Байгуулагдсан цагаасаа асуудал дагуулж, хэл ам таталж, шүүмжлүүлсээр ирэв. Дэндүү данхар бүтэцтэй энэ байгууллагын ажилчдынх нь цалин хөлс, байрлах оффисын асуудал тулгарах нь ойлгомжтой.


Нэгт, данхар бүтэц, цалин, сандал ширээ, тоног төхөөрөмж …

Гүйцэтгэх захирал Г.Амартүвшингөөс эхлээд захирлын зөвлөл болон дөрвөн ч менежер гэсэн удирдлагатай. Доошоо 13 хэлтэстэй. Тэр нь өч төчнөөн ажилтантай. Улсын төсвөөс биш харьяа байгууллагуудаасаа менежементийн төлбөрөөр цалин, санхүүгээ зохицуулдаг гэх ам хаах бэлэн үгтэй.

Гэхдээ одоо хүртэл санхүүжилтийн асуудалтай байгаа тухай мэдээлэл бий. Шинээр үүсгэн байгуулагдсан компанид суух сандал ширээ, тавилга, тоног төхөөрөмжнөөс эхлээд түмэн хэрэгцээ гарна. Төсөвт маш их дарамт учруулах нь ойлгомжтой байв.


Хоёрт, ажилчид байрлах оффисс…

Нийслэлийн Засаг дарын тамгын газрын байрны нэг болон гурван давхарт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компаниудаас гадна “Эрчист Монгол” ХХК-ийн ажилчид байрлаж ажиллаж байгаа аж. Энэ олон ажилчид байрлаж ажиллах оффисын асуудал хөндөгдөж буй юм. Иймд “Эрдэнэс Монгол” ХХК-ийнхаа байрыг нийслэлийнхэнтэй нийлээд авах оролдлого хийж байна уу гэх хардлага үүсжээ. Уул уурхайн компаниудаа аваад үлдсэн “Эрдэнэс Монгол” ХХК нь Төв шуудангаас баруун хойно нийслэлийн өмчийн байрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг. Тэднийхийг гаргах лоббиг Г.Амартүвшин нийслэлд хийж байна уу.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан стандартын дагуу “ТӨҮГ нь 50МКв-аас илүүлгүй байртай байх" ёстой. Одоогийн зах зээлийн ханшаар оффис түрээсийн үнэ тэнгэрт хадчихсан. Төрийн байгууллага улсын хөрөнгөөр түрээс төлөхөд маш хэцүү. Тэр тусмаа санхүү мөнгө нь тодорхойгүй, шинээр байгуулагдсан “Эрчист Могол” ХХК нийслэлд түрээс төлөх нь юу л бол.

Өмнөх Засгийн газрын үүсгэн байгуулаад данхайлгачихсан энэ компани энэ удаагийн Засгийн газрын “Төр бүсээ чангална, хэмнэлтийн горимт шилжинэ, цомхотгоно” гэдэг зарчимтай хэр уялдаж байгаа вэ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 22, 2025 09:55

суд�##�гаатай бичээчдээ хачин нийтлэл бичхиймаа

иргэн
иргэн
8 сар 22, 2025 11:20

зөв шүү оффис гаргаж өгөөч дээ төрийн ажил л биз дээ

Зочин
Зочин
8 сар 22, 2025 12:17

Энэ ёстой бүтэхгүй ээ. Монголын улс төрчид өөрсдийн цүнх баригчиддаа зориулсан "Эрчис Монгол" хэмээх компанийг байгуулсан.

Зочин
Зочин
8 сар 22, 2025 12:17
Reply to  Зочин

Эрчист Монгол

Зочин
Зочин
8 сар 22, 2025 12:19
Reply to  Зочин

Гүйцэтгэх захир�##� Г.Амартүвшингөөс эхлээд захирлын зөвлөл болон дөрвөн ч менежер гэсэн удирдлагатай. Доошоо 13 хэлтэстэй. Тэр нь өч төчнөөн ажилтантай. Улсын төсвөөс биш харьяа байгууллагуудаасаа менежементийн төлбөрөөр ц�##�ин, санхүүгээ зохицуулдаг гэх ам хаах бэлэн үгтэй.

Зочин
Зочин
8 сар 22, 2025 12:20
Reply to  Зочин

Төсөвт маш их дарамт учруулах нь ойлгомжтой байв.

Монгол
Монгол
8 сар 22, 2025 13:43

Ямарч хэрэггүй, давхардсан бүтэц, зард�##� шүү татан буулга, тэр хариуцах гээд байгаа эрчим хүч, зам тээврийн компаниуд нь цөмөөрөө дээрээ ТУЗ, агентлаг, яаман дээрээ харья�##�ах �##�ба, газар хэлтсүүдтэй тул энэ компани ямарч хэрэггүй баахан дарга нарын авгай хүүхэн, янаг амрагуудын тэжээдэг газар болчихсон, тэр харьяа компаниуд нь тэдний зард�##�, гадаад дотоод аял�##� зуга�##�га нь хариуцдаг баахан ам муутай ёстой бүтэхгүй гээд суудаг юм билээ даруй татан буулга эсвэл тэр яамд, агентлагуудыг нь татан буулга

Зочин
Зочин
8 сар 22, 2025 17:07

Эрчим хүчний компануудыг менежментээр ханган гэдэг маш зөв шүү!!! Эрдэнэс Монголын байрыг булаан гэж юу байхав дүрэм журмын дагуу ажил явагдаж байгаа байх.

Монгол иргэн
Монгол иргэн
8 сар 22, 2025 18:26

Энэ заваан юмаа болиоч ээ, одоо татан буулгана гээд баахан нөхөн төлбөр өгнө дөө, ямар ч хэрэггүй, чадваргүй, хариуцлага хүлээдэггүй х�##�амжийн компани

Холбоотой мэдээ

Back to top button