Нийгэм мэдээ
Олимпын мөнгөн медальт, МУГТ Г.Болор-Эрдэнэ багшдаа машин бэлэглэлээ

Пара таеквондогийн дэлхийн тав, Ази тивийн таван удаагийн аварга, Олимпын мөнгөн медальт тамирчин Г.Болор-Эрдэнэ багшдаа машин бэлэглэжээ. Түүний багш Н.Нэргүй "Алтан гадас" одонгоор шагнагдаж, хүлээн авалт хийх үеэр ийн хүндэтгэл үзүүлсэн байна.
Эргэн сануулбал, жилийн өмнө МУГТ Г.Болор-Эрдэнэ "Парис-2024" паралимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байв. Тэрбээр эрэгтэйчүүдийн -63 кг-ын жингийн K44 ангилалд эх орноо төлөөлөн оролцсон юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.