НИЙГЭМ

Ерөнхий сайдад хариу захидал бичсэн З.Ноёлог: Би инженер болно гэж боддог ч сургуулиудад хими, физикийн лаборатори алга

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ хичээлийн жилд 1-12 дугаар ангид элсэн суралцаж буй сурагчдад эрдэм ном сурах үйлсэд нь урам зориг, эрч хүч өгөхөөр 12 төрлийн захидал бичиж, хүргүүлсэн билээ. Харин түүний захидлыг хэдэнтээ уншсаныхаа дараа Нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн VII ангийн сурагч З.Ноёлог хариу захиа бичсэн байна. Тэрбээр Г.Занданшатар сайдад хаягласан захиандаа өөрийн сурч, амьдарч байгаа орчинд нь тулгарч буй асуудлуудаа хөндөж, шийдвэрлэж өгөхийг хүссэн байв. Иймд бид Ерөнхий сайдад захиа дайсан 12 настай хүүтэй ярилцлаа.

-Ерөнхий сайд намайг сайн сураарай гэж захисан. Би хичээнэ ээ. Харин миний захиандаа дурдсан хүсэлтүүдийг биелүүлж өгөөрэй-

-Ярилцлагын эхэнд манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Би ирэх 11 сард 13 нас хүрнэ. Зургаан ам бүлтэй айлын дунд хүү. Аав, ээж, ах, хоёр дүүгийн хамт амьдардаг. Айлын дунд хүү байна гэдэг сонин, бас гоё байдаг. Гэр бүлтэйгээ гадаадаар аялсан нь хамгийн сайхан дурсамж болсон. Бас олон гоё дэлгүүрээр хэсэж, дуртай зүйлсээ авсан.

MongolZ гэж багийг та мэдэх үү. Би тэр багийн тоглолтуудыг үзэх маш их дуртай. Тэр дундаа Mzino ахыг дэмждэг, уулзаж үзэхийг хүсдэг дээ. CS2 тоглоомыг тоглох сонирхолтой. Сүүлийн 2-3 жил тоглож байгаа.

Одоогоор Монгол хэл, Уран зохиол, Физикийн хичээлдээ сонирхолтой. Том болоод инженер юм уу прокурор болно гэж бодож байгаа. Үнэнийг хэлэхэд яг одоогийн байдлаар тийм ч сайн сурахгүй л байгаа. Хичээлийн дүн 70-80 буюу дундаж. Гэхдээ энэ жилээс эхлэн хичээлдээ шамдан суралцаж мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн.

-Ерөнхий сайдаас захиа хүлээн авахад хамгийн түрүүнд ямар сэтгэгдэл төрөв. Яагаад хариу захиа бичье гэж бодов?

-Би хэзээ ч том даргаас захиа авч байгаагүй. Сайдын илгээсэн "Эрхэм дүүдээ" захиаг бараг таван удаа уншсан л даа. Бидэнд хандаж захиа илгээсэн болохоор хариу бичих нь наад захын соёл хэмээн бодож хариу илгээхээр шийдсэн.

-Чиний бодлоор Ерөнхий сайд гэж ямар хүн бэ?

-Ерөнхий сайд бол Монгол Улсын хэмжээнд томоохон байр суурь эзлэх, эрх мэдэлтэй хүн шүү дээ. Хүүхэд бүрийн хүслийг биелүүлдэг өвлийн өвөө биш ч гэлээ. Гэхдээ зөв зүйлд уриалсан байвал олж харж, шийдвэр гаргаж чадах хүн гэж боддог.

-Сайдад хариу захиа бичсэн хүүхэд өөр байгаа болов уу?

-Улсын хэмжээнд хичээлд суралцаж байгаа олон мянган хүүхдэд тэрхүү захиа очсон шүү дээ. Би ганцаараа хариу бичээгүй байх. Сошиал сүлжээнд захиагаа нийтэлсэн болохоор л онцгой санагдаж байж мэднэ. Гэхдээ олон зөв асуудлыг хөндөж, Ерөнхий сайдад хаягласан захианууд байгаа байх.

Миний захиаг гэр бүлийнхэн болон ангийн найзууд, анги удирдсан багш гээд бүгд л олж уншсан байсан. "Яаж ийм санаа төрөв өө, чамд" гэж ангийнхан маань асууж байна лээ. Хариуд нь би "Захианд хариу бичих чинь соёл шүү дээ, зүгээр л бичсэн юм" гэсэн дээ.

-Их нямбай бичсэн харагдсан. Хэдэн удаа бичсэн бэ?

-Дөрвөн удаа бичсэн. Утгын болон үгийн алдаа гаргаад байсан болохоор дахин дахин бичээд л байсан.

-Захиагаа дугтуйд хийгээд шууданд дайж болно шүү дээ. Яагаад сошиалд байршуулах сонголтыг хийв?

-Шууданд дайх бодол байсан. Гэхдээ надаас өөр олон хүмүүс сайдад хандаж захиа илгээдэг байх. Тэр олон захиагаа уншиж, хариу илгээх гэсээр уддаг ч байж мэднэ шүү дээ. Тиймээс сошиалд байршуулчихвал сайд хурдан харах байх гэж бодсон минь тэр. Тэгээд л өөрийнхөө facebook хаягтаа захиагаа нийтэлсэн.

-Ерөнхий сайд миний захиаг уншчихсан л байх-

-Сагсны талбайн хүрэлцээ, сургуулийн лаборатори, анги дүүргэлтийн талаар захиандаа дурдсан байсан шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Хотод амьдардаг миний үеийн хүүхдүүдэд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх газар тэр бүр байдаггүй. Гараад тоглох гэхэд цөөн тооны сагсны талбайтай. Бөмбөгөө аваад тоглохоор очвол заримдаа шийдний цагираг хугарч, гэмтсэн байдаг л даа. Тэгж явсаар нэг гайгүй талбай олоод тоглох гэхэд ах нар дээрэлхээд явуулчихдаг. Энэ байдлаас шалтгаалан интернэт тоглоомын газарт чөлөөт цагаа өнгөрүүлэхээс өөр аргагүй болдог. Хэрэв тоглох талбай хүрэлцээтэй бол бид интернэт тоглоомын газарт хүүхэд насаа өнгөрүүлэхгүй шүү дээ. Мөн компьютер тоглолоо гэж эцэг, эхчүүд ч бухимдахаа болих байх.

Харин сургуулиудын лаборатори бол тулгамдаж байгаа асуудлуудын нэг мөн. Төрөлжсөн хичээлүүд дээр туршилт хийж байж л тэр агуулгаа сайн ойлгож үлдэнэ шүү дээ. Гэтэл сургуулиудад хими, физикийн лаборатори анги тэр бүр байхгүй. Тоног төхөөрөмж, бодисууд нь хүрэлцээгүй байдаг.

Мөн олон хүүхэдтэй нэг ангид суух асуудал. Манай анги 44 хүүхэдтэй. Жижигхэн талбайтай ангид олуулаа суухад бүгчим, чимээ шуугиантай. Гэхдээ томчуудын хэлснээр 44 сурагч нэг ангид байгаа нь бага тоо гэж хэлсэн. Зарим сургуулиуд бүр 60-70 хүүхэд нэг ангид хичээллэдэг гэсэн. Тиймээс энэ асуудлыг заавал шийдэх хэрэгтэй байх.

Би Ерөнхий сайдыг дэргэдээс нь харж байгаагүй л дээ. Зурагтаар л харж байсан. Нүдний шилтэй л хүн байсан. Миний захиаг бараг олоод уншчихсан л байх. Захианд дурдсан дээрх хүсэлтүүдийг минь биелүүлж өгнө гэдэгт итгэж байгаа.

-Ерөнхий сайдад, сургуулийн удирдлагад, бас томчуудад хэлэх нь-

-Өмнө нь захиа авч, хариу бичиж байсан уу?

-Хоёр удаа захиа авч байсан юм байна. Бага ангийн багшаасаа нэг удаа, нөгөө нь ээжээсээ. Одоо санахад ээжид захианых нь хариуг өгсөн ч багшдаа бол явуулаагүй орхижээ. Уг нь багш минь намайг өвдөөд чөлөө авчихсан гэртээ байхад "Бие нь сайн уу, хурдан эдгээд хичээлдээ ирээрэй" гэсэн байсан. Харин ээжийн зүгээс "Хайрт хүүдээ сурлагын амжилт хүсье. Сайн хүү шүү" гэх утгатай захиа өгч байсан юм.

-Ерөнхий сайдад хэлж амжаагүй үлдээсэн зүйл байна уу?

-Би хичээлдээ дугуйгаа унаад ирдэг. Дугуйн зам байхгүй тул дийлэнхдээ явган хүний замаар явах болдог. Гэтэл "явган хүний замаар дугуйтай явлаа" гэж том хүмүүс загнадаг. Хүмүүст саад болохыг ерөөсөө хүсээгүй. Гэхдээ автомашины замаар явах нь илүү аюултай болохоор загнуулаад ч хамаагүй явган хүний замаар явж, сургуульдаа ирдэг. Тиймээс дугуйн замтай болгож өгөөсэй.

-Сургуулийн удирдлага болон томчуудад хандаж хэлэх үг бий юу?

-Сургуулийн орчинд гэвэл ариун цэврийн өрөөний тохижилтын асуудал байна. Хаалгагүй, суултуур нь бохир байдаг болохоор бие засах бүрд таагүй мэдрэмж төрдөг. Үүнийг засаж сайжруулаасай гэж боддог.

Харин томчуудад хандаж хэлэхэд сургууль орчмын гарцыг хааж автомашинаа байрлуулахаа болих хэрэгтэй. Ганцаараа л хүүхдээ авахаар ирж байгаа юм шиг бусдын явах замыг хааж болохгүй шүү дээ. Нэгдүгээр эгнээ, гарц дээр автомашинаа байрлуулсантай холбоотойгоор эцэг эхчүүд сургууль руу орж хүүхдээ авч чадахгүйд хүрдэг. Багш нарт нь оройтлоо гэж загнуулдаг. Тиймээс бусдад саад болохгүй, сургуулийн орчинд соёлтой байхыг томчуудаасаа хүсэж байна.


Тайлбар байхгүй.
З.Ноёлог хүүгийн Ерөнхий сайдад хаягласан захианы эх хувилбар
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм насандаа ийм зоригтой, уха�##�аг санаа хэлж байгаад бахархаж байна

Зочин
Зочин

Хүүхдийн хөндсөн асуудлуудыг шийдэхгүй бол захид�##� чинь зүгээр пи-ар болж хувирна

Зочин
Зочин

Багаасаа нийгмийн асууд�##�д санаа тавьдаг нь үнэхээр сайн жишээ болж байна

Зочин
Зочин

Хүүхдүүдийн хүсэлтэд бодитоор хариу өгдөг төрийн хүн байгаасай

Зочин
Зочин

Захид�##� бичсэнд нь баяр хүргэе, бусад хүүхдүүдэд үлгэр дуури�##��##� болжээ

Зочин
Зочин

Захиа бичиж шоу хийх биш асуудлыг шийдэх хэрэгтэй

Зочин
Зочин

Ирээдүйтэй хүү байна, мөрөөдлөө биелүүлээрэй

Зочин
Зочин

Сурагчийн хэлсэн шиг ангид 40-60 хүүхэд байхад чанартай хичээл яаж орох вэ

Зочин
Зочин

Лаборатори, сург�##�тын орчин ханг�##�тгүй байгааг хүүхэд хүртэл харж байна шүү

Зочин
Зочин

Хүүхдийн дуу хоолойг сонсохын тулд заав�##� олон нийтэд цацах хэрэггүй, шууд бодитоор ажиллах ёстой

Зочин
Зочин

Эрдэм мэдлэг хайж, шударга дуугарч чаддаг нь сайша�##�тай

Зочин
Зочин

Чи үнэхээр зоригтой хүүхэд байна, урам өгье

Зочин
Зочин

Сагсан бөмбөгийн т�##�бай хүрэлцэхгүй байгаа нь нийслэлийн бодлогын �##�даа

Зочин
Зочин

Ариун цэврийн өрөөгөө засахгүй байж ирээдүй ярьдаг улс төрч хэрэггүй

Зочин
Зочин

Хүүхдүүдийн эрх ашгийг үл тоосон шийдвэр гарч байгаад сэтгэл дундуур байна

Зочин
Зочин

Замын хөдөлгөөний зохицуул�##�тыг шийдэж чадахгүй байж том амл�##�т ярих хэрэггүй

Зочин
Зочин

Дугуйн замгүй байгааг хүүхэд хүртэл анзаарч байна гэдэг ичмээр

Зочин
Зочин

Удирдлагууд хүүхдийн орчинд орж үздэг ч үгүй байж уриа лоозон ярьдаг

Зочин
Зочин

Захид�##� илгээхэд л хариу өгөхгүй бол итгэл үнэмшил үгүй болно

Зочин
Зочин

Үнэхээр хүүхдүүдийн төлөө ажилладаг бол ийм жижиг асуудлыг шийдэж чадна

Зочин
Зочин

Томчуудын популизмд биш бодит ажилд хүүхдүүд илүү итгэж байна

Зочин
Зочин

Чам шиг зоригтой хүү олон болоосой

Зочин
Зочин

Хүүхдийн дуу хоолой томчуудад хүрч байгаад баяртай байна

Зочин
Зочин

Чи зөвхөн өөртөө биш, бүх хүүхдэд хэрэгтэй асуудлыг хөнджээ

Зочин
Зочин

Санаачилгатай, бодолтой өсөж байгаа нь үнэхээр т�##�архууштай

Иргэн
Иргэн

60, 70 хүүхэдтэй чихцэлдэн барин, арай гэж нэг өдрийг өнгөрөөгөөд ирсэн хүүхдийнхээ цүнхнээс зандашатарын захиаг олоход үнэхээр л доромжилж чадаж байна шүү гэсэн сэтгэгдэл төрсөн дөө. Хүүхдүүдийг squid game шиг орчинд сургачхаад ичихгүй захиа нтр өгүүлээд тэрийг нь багш нар нь тараагаад сууж байна гэдэг зүгээр л үнэндээ эмгэнэл цаашаа. Энэ улсын тогтолцоо хагас г�##�зуу хүмүүсээр дүүрсэн юм биш үү ер нь? занданшатар одоо ст�##�ин уу? fuck юм аа.

Зочин
Зочин

Уха�##�аг, хэрсүү хүүд баяр хүргэж, амжилт хүсье. Хүүхэд бүрт тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн байнаа. Хөндсөн асуудлыг нь шийдвэрлэбэл хүүхэд бүрт тулгамдсан асуудлууд шийдэгдэж ээлтэй орчин бүрдэх нь дээ.

Зочин
Зочин

Өнөөгийн төрд буй томоохон хулгай,луйвар маргаашийн түүхэнд бичигдэн үлдэнэ.Төр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө хүүхдийн ирээдүйг хулгайлж буй хулгайчидыг илрүүлж,найдвартай ирээдүйг бүтээж өгөх ёстой,
Гэтэл Занданшатарын засг,газар томоохон хулгайч,олигархийг хамга�##�ж дүр эсгэж хүүхэд хуурч байна.

Зочин2
Зочин2

Ямар мундаг оюунлаг хүүхэд вэ
Амжилт хүсье. Заав�##� зорисондоо хүрч эх орноо хөгжүүлээрэй.

Зочин
Зочин

Хүүхдүүдийн Хүсэлтийг Засгийн Газар Даруй Шийдэх Хэрэгтэй

ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг
ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг

Мундаг хүүд баяр хүргэе. Миний хүү ирээдүйн эх орныхоо том удирдагч нь ч юм уу, эсвэл хүслээ биелүүлж, оюунлаг, бүтээлч инженер болоод энэ мэтийн асуудлуудыг мэдэрч, шийдэж чадөх мундаг хүн болоорой гэж хүсье. Би ахмад багш хүн учраас чам шиг иым шавь нараараа ямагт бахархана. "Хүн болох багаасаа" гэж өвөг дээдсийн минь агуу схан үгийг би эрхэмлэдэг болохоор чи бол түүний нэгэн жишээ юм гэж бодож, баярл�##�аа чхмд. Зорьсондоо заав�##� хүрээрэй хүү минь, чи чаднаа. Амжилт хүсье.????????????????????????????????????????

Зочин
Зочин

10r angyn ndd irsn zahia n 12r angynh bsn????

Нандиа
Нандиа

Сэтгэл сайтай хүүд их амжилт хүсье.Хүсэл нь биелээсэй.

Ирээдүйгээ дэмжигч.
Ирээдүйгээ дэмжигч.

Нэг ангид 50-60 хүүхэд хичээллэж,ширээн дээрээ гурвуулаа 2 санд�##� хувааж суун унаж ойчин,амьсг�##�ах агаар хүнд, сургуулийнх нь орчинд дүүрэн орон сууцны барилга шаваар�##�дуулчихсан, дугуйгаар явах зам ч үгүй,биеийн тамирын багш нь з�##�аа томчуудад түрээслэчихдэг,00-доо орохдоо цэвэрлэгчдээ загнуулж,эсвэл бохир болохоор гэртээ харьтлаа шээсээ барьчихдаг гээд маш их асууд�##� бна манай хүүхдүүдэд.Ийм орчинд сурч буй эднээсээ бид сурлагын амжилт нэхээд хэрэггүй,санд�##� дээрээ унахгүй суухаа бодохоос хичээл анхаарах боломж ч тэдэнд минь �##�га.Ирээдүй болсон үр хүүхдүүддээ яагаад ийм харгис хандаад бнаа манай төр,хэддүгээр зуунд амьдарч бгаа билээ энэ хүүхдүүд.Ухарч мунгинаж,дампуурч бгаам биш үү? монгол улс,боловсролоо тавиад туулаа яанаа.Энэ бүгдийн буруутанг холоос хайгаад хэрэггүй.Сургууль цэцэрлэгийн газруудыг бүгдийг нь хуу хамж аваад орон сууц,үйлчилгээний төв хувийн бизнесийн барилгаа барьж ганц улсын цэцэрлэг сургууль барихгүй бгаа,газраасаа ч өгдөггүй барилгын компаний баячуудтай л ЕС уулзах хэрэгтэй.Нэг жишээ: БЗД-ийн 26,36-р хороо 20 мянган хүүхдэд улсын сургууль хүртээмжгүй,улсын цэцэрлэг огт байхгүй байхад ерөнхийлөгчийн зөвлөх ч гэнэ үү гишүүн асан юм шиг байгаам Ганболд гэсэн нэг шун�##�тай нөхөр хятад компанитай нийлж орон сууц бариад айж ичихгүйгээр бидний хүүхдүүдийн эрх ашгийг ноцтой зөрчиж явна.Энэ хороо 1 га-д 450 хүн амьдрах ёстой ч 2000 хүн амьдарч ,таг түгжирч,том хүүхдүүдийг маань 5 км-ийн цаанах сургуульд цөлчихсөн,цэцэрлэгийнхээ хүүхдүүдэд ганц улсын цэцэрлэг бариад өгөөч гэж 2 хороогоороо гуйгаад дийлдэггүй ээ.Баячууд хүн чанараа ямар их гээчихээ вэ? Ерөнхийлөгч,ЕС хоёрт хандахаас өөр гарц гарг�##�гаа байхгүй юм бнаа.Анхаарч уншв�##� баярлана шүү ЕСайд аа! Хойшид улсын сургууль цэцэрлэг бариагүй компаниудын барилгыг улсын комисс бүү хүлээж аваачээ гэдгийг бүгд ойлгомоор бна.Хүүхдийн эрх ингэж их зөрчигдөж, барилгын компаниудад дарлуулж бхад төр засаг минь хүүхдүүдээ өмөөрч тэдэнтэй ярилцахгүй юм уу?

Холбоотой мэдээ

Back to top button