Г.Билгүүн: Улсын Их Дэлгүүрийн урд барьсан чимэглэлийн байгууламжийг буулгана

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын Их Дэлгүүрийн/УИД/ урд барьсан байгууламжийг буулгахаар болжээ.
Энэ тухай УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Улсын Их Дэлгүүрийн урд барьсан зөвшөөрөлгүй байгууламжийг буулгах талаар мэдэгдлийг тус дэлгүүрийн удирдлагад өглөө. Хуучин лед дэлгэцийн суурийг ашиглаж байгууламж барих хүсэлтийг бидэнд тавьсан юм. Гэвч лед дэлгэцийн зориулалттай багана байсан газарт баримал болон чимэглэлийн байгууламж бариулах боломжгүй гэдгийг мэдэгдэж, Хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөл авч барих ёстой гэсэн тайлбарыг хэлсэн ч байгууламжийг барьсан байна” гэв.
Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барилга байгууламж барихыг хуулиар хориглосон бол самбар байршуулах зөвшөөрлийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас олгодог байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хахууль өгөөч
тэгж бга�##� газрын нь авах гэж байгаа юм номин гэж айхтар совдог удирдлагатай юм шиг байгаам даа
ЭНЭ ХАЧИН КАЗАК ГЭР ШИГ ХАРАГДААД БАЙГААН. НОМИНГИЙН ШУНАЛТНУУД АЛСДАА АВАХ ГЭЖ ДЭЭ.