Улс төрийн мэдээ

"Халзан бүрэгтэй" ордын хяналтын сонсголтой холбогдуулан шинжээч томилно

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр болж, “Шинжээч томилох тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөл нь, “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчин үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийн асуудлаар энэ сарын 23-ны өдөр зохион байгуулах ерөнхий хяналтын сонсголын баримт бичиг, тайлан, мэдээлэл дээр ажиллах шинжээчдийг томилж ажиллуулах тухай асуудлыг тусгажээ.

Холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар гаргав. Түүний гаргасан Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийн хэлэлцүүлгийг хаалттай үргэлжлүүллээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мянгад иргэн
Мянгад иргэн

Х�##�зан бүрэгтэйн ордыг бол хурдхан ашиглах нь зөв шүү дээ ! Ингэж эргүүтсээр цаг а лдаж, а льчгүй болж хоцорно шүү !!!

Холбоотой мэдээ

Back to top button