ОУВС: Томоохон төслүүдийг эрэмбэлэх, Монголбанкны бие даасан байдлыг хуулиар бэхжүүлэх шаардлагатай

ОУВС-гаас Монгол Улсын эдийн засгийн шинэчилсэн дүгнэлт, тайланг танилцуулжээ. Шинэ тайланд Монгол Улсын эдийн засаг ирэх онд 5.5 хувийн өсөлттэй байх төсөөллийг гаргасан байна.
Өмнөх жилийн тайландаа энэ онд эдийн засгийн өсөлийг 6 хувь байна гэснийг ийнхүү бууруулсан нь манай улсын нүүрсний экспортын үнийн уналт нөлөөлсөн гэж үжээ. Харин хөдөө аж ахуйн салбарын сэргэлт болон алт, зэсийн ханшийн өсөлт, экспортын орлого эерэг үзүүлэлттэй байгаа нь эдийн засгийн өсөлтийг хадгалахад нөлөөлнө гэв.
2025 оны 2-р сард инфляц дээд түвшинд хүрснээс хойш зургадугаар сард 8.2 хувь болж буурч тогтворжсон. Өнгөрсөн жилд уур уурхайн салбарын эрчимтэй өсөлт нь экспорт болон төсвийн орлогыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж байсан ч нүүрсний экспорт буурснаар төлбөрийн тэнцлийн алдагдал тэлж, төсвийн орлого хумигдахад нөлөөлөв.
Иймд дотоод, гадаад нөлөөллийг сэргээхийн тулд макро эдийн засгийн бодлогод хянуур, төрөлжилт болон тогтвортой өсөлтийг хангах бүтцийн шинэчлэл шаардлагатайг санууллаа.
Мөн томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг төсвийн хүрээнд нягт нямбай эрэмбэлсний дараа хэрэгжүүлэх, төсвийн тогтвортой байдлыг хангах ёстойг онцолжээ. Мөн Монголбанк инфляцыг одоогийн түвшинд хагдалахын тулд мөнгөний бодлогын байр сууриа хадгалах, төв банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах замаар Монголбанкны эрх зүй, бие даасан байдал, засаглалыг бэхжүүлэх, Монголбанкны төсвийн бус үүргийн шинжтэй үйл ажиллагааг зогсоохыг зөвлөжээ.
Түүнчлэн бизнесийн орчныг сайжруулах, авлига болон засаглалын сул талыг арилгах , уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сорилтыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.