Эдийн засгийн мэдээ

Алт зэсийн "Хүрэл үнэг" ордыг "Kincora Copper" компаниас худалдан авсан "Orbminco" хэлцлээ цуцаллаа

Канадад бүртгэлтэй “Kincora Copper” компани “Хүрэл үнэг” алт зэсийн ордын өөрсдийн эзэмшлийн хувийг 2024 оны өдийд Австралийн “Woomera Mining” руу албан ёсоор шилжүүлэх шийдвэрийг гаргасан.

Уг “Хүрэл үнэг” алт зэсийн орд нь Дорноговь аймгийн 22 мянган га талбайг эзлэх бөгөөд Оюу Толгой, Цагаан суваргын ордтой геологийн тогтоцоор нэг байшилд багтдаг орд. Цагтаа Рио Тинто группийн анхаарлыг мөн татаж байсан энэ орд нь эдийн засгийн ач холбогдол, ирээдүйд өгөх өгөөжийн хувьд чухал ордуудын тоонд ордог билээ.

2006 онд “Айвонхау Майнз” хайгуулын ажлыг хийж байсан бөгөөд 0.5-1.5 хувийн зэсийн агууламжтай хүдрийн дээжийг уг ордоос илрүүлж, 1200 метрийн гүнд хийсэн өрөмдлөгөөр тонн тутамд 1.5 гр алт байгааг тогтоож байсан юм.

2017 онд хайгуулын лиценз бүхий нийт талбайн 10 орчим хувьд хайгуулын ажил хийж, 72 цооног өрөмдсөн бөгөөд өрөмдлөгөөр зэсийн эрдэсжилт байгаа нь батлагдсан.

2021 онд ордыг эзэмшигч “Kincora Kopper" компани өөрийн охин компани болох “Golden Grouse IBEX”-ийн нэгдэн нийлэх хэлцэлтэй холбоотойгоор гаргасан шийдвэрээс үүдэж Монголын Татварын Ерөнхий газраас 2.7 тэрбум төгрөг буюу тухайн үеийнхээр 800 орчим мянган ам.долларын татвар ногдуулсан.

Уг асуудлаар шүүхдэлцэж, маргаантай явсаар 2023 онд компаниас Улсын дээд шүүхэд хүсэлт гаргаж, улмаар Монгол дахь хөрөнгүүдээ зарах шийдвэр хүрч байсан билээ. Ийн Австралийн “Woomera Mining” компанид 450 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хувьцаа болон бэлэн мөнгөн дүнгээр тохиролцож худалдсан юм.

“Woomera Mining” компани албан ёсоор “Хүрэл үнэг” ордыг өөрийн болгож шилжүүлэн авсны дараа компанийнхаа нэрийг 2024 оны 12-р сард “Orbminco” болгож өөрчилсөн бөгөөд Монгол улстай татварын маргааныг эцэслээгүй хэвээр байв.

8-р сард тус компани хууль эрх зүйн тодорхой байдал бүрдэх хүртэл Монгол дахь цаашдын хайгуулын ажлаа түр зогсоох болсноо зарласан байсан юм.

Харин шинэчилсэн мэдээллээр “Orbminco” компани “Kincora Copper” компанитай хийсэн хэлцлээ цуцлаж,  цаашид тус орд дээр хайгуулын ажил дахин хийх эсэх асуудал ийн гацжээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гадна дотны луйварчид л баяжиж байна дөө

Владимир
Владимир
Reply to  Зочин

Алт зэсийг портeртой очоод хүрзээр ухаад авпаггүй юмаа...хувьд оногдохоо тэмээнд.ачаад хашаандаа буулгаад харж баясахууу.. монголчууп хэзээч уурхай хийх хэмжээний мөнгөтөй болохгүй биздээ..

зочин
зочин

монголоос �######�аа бид өөрсдөө учраа ольё ухахгүй байсан ч яахав хүүхдүүд ухна биүз дээ

kkkk
kkkk
Reply to  зочин

Arai deer amidraliig huuhduuddee uldeeye gej bodogdohgui bn uu? Mongolchuudiin niitleg ooriigoo boddog zan daa

Холбоотой мэдээ

Back to top button