Энэ намар Чух нуурын судлаачид 33 зүйлийн 203 бодгаль шувуудыг барьж бөгжилжээ
Чух нуурын эргийн шувуудын намрын нүүдлийн мониторингийн ажлын үр дүнг танилцууллаа.
Судалгааны ажил өнгөрсөн долдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 31-ний хооронд үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд нийт 18 зүйлийн 112 бодгаль эргийн шувуу, бусад 15 зүйлийн 91 бодгаль шувуудыг барьж бөгжилсөн байна.
Мөн олон улсад ховордож болзошгүй ангилалд багтсан Азийн цууцил шувууны 2 бодгальд сансрын дамжуулагч зүүн нүүдэл, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллүүдийг цуглуулж байгаа аж.
Энэ улирлын мониторингийн ажилд Монголын гар далавчтан судлах төвийн судлаач Н. Нандин-Эрдэнэ, МУБИС -ийн оюутан Ж. Гандолгор, МУИС -ийн оюутан Д. Цогт, С. Урангэрэл, Томужин Алтернатив сургуулийн сурагч нар болох Д. Бат-Орших, Ж. Тэнгис болон сайн дурын ажилтан Christin Sitter (Герман), Pablo Maurin (Франц), Sun Ran (Хятад) нар оролцжээ.
Ингээд судлаачдын барьж бөгжилсөн эргийн шувуудын жагсаалтыг хүргэе.
- 1. Азийн цууцил | Asian dowitcher – 2
- 2. Улаанхөлт хөгчүү | Common Redshank – 15
- 3. Үхэр хөгчүү | Common Greenshank – 3
- 4. Шугуйн хөгчүү | Wood Sandpiper – 35
- 5. Эгэлхайргын хөгчүү | Common Sandpiper – 24
- 6. Бүрдний хөгчүү | Marsh Sandpiper – 5
- 7. Матигар хөгчүү | Terek Sandpiper – 5
- 8. Сүүлцагаан хөгчүү | Green Sandpiper – 2
- 9. Хадуур элсэг | Curlew Sandpiper – 1
- 10. Тэмминкийн элсэг | Temminck's Stint – 4
- 11. Улбартүрүүт элсэг | Red-necked Stint – 2
- 12. Сүүл элсэг | Sharp-tailed Stint – 1
- 13.Нарийн хиазат | Little-ringed Plover – 6
- 14.Тэнгисийн хиазат | Kentish Plover – 3
- 15. Азийн сүвээцагаан | Pacific Golden Plover – 1
- 16. Ноцоо элсэг | Ruff – 1
- 17. Нарийн сэлээхэй | Red-necked Phalarope – 1
- 18. Умардын хавтгаалж | Northern Lapwing – 1
- Бусад шувууд - Other bird species:
- 1. Халзан түнжүүр | Common Coot – 1
- 2. Улаанхүзүүт шумбуур | Common Pochard – 1
- 3. Ногоохон нугас | Eurasian Teal – 1
- 4. Буурал хараалай | White-winged Tern – 9
- 5. Эгэл хараалай | Common Tern – 1
- 6. Шартүрүүт цэгцгий | Citrine Wagtail – 62
- 7. Дорныншар цэгцгий | Eastern Yellow Wagtail – 2
- 8. Хөх цэгцгий |White Wagtail - 1
- 9. Бүжимж чогчиго | Isabelline Wheatear – 3
- 10. Дэрсний жиргэмэл | Asian short-toed Lark – 1
- 11. Дорнын охилбялзуухай | Oriental Reed Warbler – 1
- 12. Цагаанхүзүүт хөмрөг | Reed Bunting – 2
- 13. Хээрийн шийхнүүхэй | Richard's Pipit – 1
- 14. Эргийн хараацай | Sand Martin – 4
- 15. Өнгөлүүрт гургалдай | Siberian Rubythroat – 1
Фото:
Д.ЦЭГЦ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чух нуур гэж хаа бна ?