Гадаад мэдээДЭЛХИЙ

Филиппинд 6.9 магнитуд хүчтэй газар хөдөлсний улмаас 22 хүн нас баржээ

Филиппинд 6.9 магнитуд хүчтэй газар хөдөлсний улмаас 22 хүн амь үрэгдсэн гэж тус улсын засгийн газрын албан тушаалтан мэдэгдсэн байна. Тус газар хөдлөлт энэ жил Филиппинд тохиолдсон хамгийн өндөр хохиролтой гамшгуудын нэг боллоо. Хөдлөлт мягмар гарагийн /2025.09.30/ орон нутгийн цагаар 22:00 минутын орчим, Себу арлын ойролцоо болсон юм.

“New York Times” сонин мэдээлэхдээ барилга байгууламж, гүүр зэрэг дэд бүтэц нурсны улмаас 37 хүн бэртэж гэмтсэн гэжээ. Газар хөдлөлт хянадаг агентлагуудын мэдэгдсэнээр бол хөдлөлтийн төв газрын гадаргаас 10 км-ын гүнд байсан юм. Гамшгийн дараа хэд хэдэн чичиргээ бүртгэгдсэний хамгийн хүчтэй 6 магнитуд байжээ. Филиппиний газар хөдлөлт судлалын “Phivolcs” агентлаг чичиргээ үргэлжлэх магадлалтай гэдгийг сэрэмжлүүлэв.

Тус улс нь галт уулын идэвхжил, газар хөдлөлт элбэг тохиодог Номхон далайн Галт цагирагт оршдог. Нэгдүгээр сард Филиппинд хоёр хүчтэй газар хөдөлж, хүний амь нас хохирсон тохиолдол гараагүй. 2023 онд 6.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас найман хүн амиа алдсан.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button