Гадаад мэдээДЭЛХИЙ

Филиппинд газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 72-т хүрчээ

Мягмар гарагт /2025.09.30/ Филиппиний төв хэсэгт 6.9 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 72-т хүрсэн гэж тус улсын иргэний хамгааллын агентлаг мэдэгдсэн байна. Тус агентлаг өнөөдөр /2025.10.02/ гаргасан мэдэгдлээс харвал гамшгийн улмаас 294 хүн бэртжээ.

Хүний амь нас эрсэдсэн ихэнх тохиолдол төвийн бүсэд оршдог Висаяас мужид бүртгэгдсэн байна. Далайн усны гүехэн хэсэгт, Себу арлын ойролцоо шөнө болсон тэрхүү газар хөдлөлтийн улмаас цахилгаан шугам, гүүр, олон арван барилга байгууламж нурж, 100 гаруй жилийн настай сүмд гэмтэл үүсжээ. Себугийн газар хөдлөлт нь 2013 оноос хойш тус улсад тохиосон хамгийн хохиролтой хөдлөлт болсон юм. 2013 онд Бохол аралд 7.2 магнитуд хүчтэй газар хөдөлсний улмаас 222 хүн амь үрэгдсэн.

Филиппин нь Номхон далайн Галт цагариг гэгддэг бүсэд оршдог учир жил бүр 800 гаруй удаа газар хөдөлдөг юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button