АН-ын бүлэг чуулганы хуралдааныг орхин гарлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар,
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
· Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут, үргэлжилнэ/-ийг хэлэлцэхээр товлосон.
Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлэхдээ "Манай намын бүлэг хуралдаж, тодорхой асуудалд шийдвэр гаргах хэрэг байна. Иймд завсарлага бол авахгүй, танай нам өөрсдөө ирцээ бүрдүүлж энэ асуудлаа ярь, хэлэлц. Бид бүлгээрээ хуралдлаа. Намын удирдах байгууллагын шийдвэр хамаагүй гэсэн нь бол суугаад үлд" гэлээ.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үүнийг Дэгийн тухай хууль зөрчиж буй үйлдэл, завсарлага авъя гэж үг хэлэхдээ хуралдааныг орхин гаръя гэж уриалж болохгүй гэлээ.
Гэвч Ардчилсан намынхан хуралдааныг орхиход УИХ-ын гишүүн Ц.Туваан ганцаараа сууж үлдэв. Удалгүй мөн орхиод гарлаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хэд eр нь ажил хийхгүй төсвөөс ц�##�инжаад л суух юмаа. Үe үe нэгнээ муулж явган хэрүүл хийнэ, хурлаа хаяж гарна. Өөр юу ч хийж бүтээсэнгүй бүгд �######�бл таарнө
Хөө
AN er ni iim l nam. Turiin ajiliig
munhud gatsaah bolno.
Хур�##�даа суухгүй юм бол ц�##�ин авахгүй шүү новшнуудаа