Улс төрийн халуун сэдэв

Зартай хүчирхийлэгч Эпштейн, Израилийн ерөнхий сайд асан Барак нарын Ц.Элбэгдоржтой ажиллаж байсан материалууд олджээ

Жеффри Эпштейн бол хүүхэд хүчирхийллийн хэргээр ял сонссон ч үнэн хэрэгтээ улстөрчдийг санхүүжүүлэгч, тагнуулч байсан гэгддэг зартай нэгэн. Ялангуяа Израилийн Засгийн газарт тагнуулын алба хааж байсан гэх таамаг бий.

Тэгвэл, саяхан Израилийн Ерөнхий сайд асан Эхуд Баракийн и-мейл харилцаа задарч, олон мянган хувийн зураг, захидал шуудан ил болсон байна. Эдгээрийн дунд зарим зүйлсийг нотлох баримт байгаа бөгөөд, Эхуд Баракийн нөгөөх Жеффри Эпштейнтэй гүнзгий холбоотой байсныг ч нотолжээ.

Үүгээр барахгүй, тэд Монголтой холбоо тогтоож, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзалтууд хийсэн тухай мэдээлэгдсэн байна.

Эдгээр анализ нийтлэлийг dropsitenews хэвлэлд хөндсөн бөгөөд, зөвхөн Монголд холбогдох хэсгийг нь онцолж харахад ихээхэн сонирхолтой дүр зураг үүссэн.

Өөрөөр хэлбэл, IPI буюу Олон улсын Энх тайвны институт гэсэн байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөгчдийн баг гаргасан. Энэ багт гадаад дотоодын экспертүүд багтсан. Зөвлөхүүд цалинтай. Үүгээр тогтохгүй Жеффри Эпштейн, Эхуд Барак нарын шууд нөлөө үг бүтцэд тусаж байсан байж болзошгүй аж.

2013 оны дөрөвдүгээр сард Израилын Ерөнхий сайд болон Батлан хамгаалахын сайд асан Эхуд Барак Монголд айлчилсан байна. Ингэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон батлан хамгаалахын өндөр албан тушаалтнуудтай уулсан гэжээ.

Харин түүний Монгол Улсад хийсэн айлчлал нь  Олон улсын Энх тайвны институт буюу IPI-ийн ерөнхийлөгч Терье Рюд-Ларсенийн айлчлалтай давхцжээ. Барак болон Рюд-Ларсен нарын хувьд хоёул Эпштейний танилууд. Бие биетэйгээ сайн харилцаатай байсан аж.

2013 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Барак нь Эпштейний Нью-Йорк дахь гэрт уулзалт зохион байгуулжээ. Дараагийн өдөр нь Рюд-Ларсен олон улсын нэр хүндтэй мэргэжилтнүүдээс бүрдэх зөвлөх баг үүсгэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг Баракт и-мэйлээр илгээсэн байна. Энэхүү зөвлөх баг нь Монголын гол салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой гэж бичигджээ.

Урьдчилсан төслийн баримт бичигт Монголын байгалийн баялаг (голчлон ашигт малтмал) нь асар их ирээдүйтэйг онцолсон байв. Барак Рюд-Ларсены саналыг уншаад “Бодлоготой, холыг харсан, зайлшгүй шаардлагатай санаа байна” гэж хариу бичжээ.

Айлчлалын хөтөлбөрт дурдсанаар, 2013 оны дөрөвдүгээр сарын 27-нд Барак Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд нартай тус тус уулзжээ.

Баракийн хүсэлтээр Израилийн төрийн өмчит “Israel Weapon Industries” компанийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшинд “Жерико” загварын гар буу бэлэглэсэн байна. Хайрцаг дээр “Найрсаг нөхөрлөл, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг үнэлсний илэрхийлэл болгож” гэж бичжээ.

Барак Монголд ашиг олох тодорхой боломж байгааг олж харжээ. Айлчлалын үеэр тэрбээр Орос-Израил гаралтай олигарх Виктор Вексельбер рүү яаралтай утсаар холбогдох хүсэлт бүхий и-мэйл илгээсэн баримт бий.  

4 дүгээр сарын 28-нд Барак Вексельбер рүү и-мэйл бичихдээ “Би Монголд байна. Ерөнхийлөгчөөс эхлээд гол удирдагчид, хэд хэдэн бизнес эрхлэгчидтэй нь уулзлаа. Тус болж мадагүй нэг санаа надад байна” хэмээн тэмдэглэсэн нь анхаарал татах юм.

Дараа нь, Эпштейн IPI-ийн мөнөөх Монгол дахь зөвлөх багт өөрийн танилуудаа элсүүлж эхэлсэн талаарх мэдээллүүд бий аж. 2013 оны есдүгээр сарын 28-нд Эпштейн Баракт цахим шуудан илгээж, Билл Клинтон болон Барак Обамагийн захиргаанд ажиллаж байсан Харвардын эдийн засагч Лоуренс Саммерстай хамтран ажиллах санааг ч дэвшүүлжээ.

Рюд-Ларсен бол тухайн үеийн ГХ-ы сайд Лу.Болдтой уулзаж, харилцан ойлголцлын санамж бичиг ч зураад авчээ.

IPI-ээс Баракт илгээсэн и-мэйлүүдээс түүвэрлэж харвал, Австралийн ерөнхий сайд Саммерс нэгэнтээ Монгол Улсад үндэсний баялгийн сан үүсгэхийг зөвлөжээ. Мөн “Рио Тинто”-той харилцаагаа сайжруулахыг зөвлөсөн байх жишээтэй.

Эпштейн Монголын бүх санхүүгийн байгууллагуудыг үнэлэх саналтай байсан бол Баракийн тухайд зэвсэгт хүчин, тагнуул, батлан хамгаалах чиглэлд илүүтэй анхаарч байсан аж.

Ингээд 2013 оны арванхоёрдугаар сард IPI байгууллагаас Монголын эрх баригчдад “Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөх хорооны гэрээ” нэртэй баримт бичгийг явуулжээ. Норвегийн “Dagens Næringsliv сонины 2020 оны мөрдөн шалгах сурвалжилгад дурдсанаар, тус гэрээнд энэ бүтцийн гишүүн зөвлөх бүрд 100,000 ам.долларын төлбөр олгохоор заасан байжээ.

Нийтлэлд дурдсанаар “Эпштейн болон зөвлөх багийн харилцаа дараагийн саруудад улам гүнзгийрсэн. Тэр 2014 оны 4 дүгээр сарын 28-нд тэрээр Барак руу имэйл илгээж, Монголын талаар утсаар ярилцах уулзалт товлохыг хүсжээ”

2014 оны 5 дугаар сарын 2-нд Эпштейн Барак руу мессеж бичихдээ, Монголтой холбоотой саналын төслийг Рюд-Ларсенд илгээхийг сануулжээ. Дараагийн өдөр нь Барак Рёд-Ларсен руу цэргийн тагнуул, онцгой байдлын албаны талаар дэлгэрэнгүй бодлогын санамж бичиг илгээсэн байна. Тэрбээр цахим тагнуул болон тагнуулын сүлжээ байгуулахтай холбоотой дрон болон хөдөлгөөнт үүрэн холбооны сүлжээг хянах системийг багтаасан төлөвлөгөөг санал болгожээ. Мөн уг санамж бичигт танк эсэргүүцэх пуужин, өндөр нарийвчлалтай их буу, агаарын довтолгооноос хамгаалах систем худалдан авахыг зөвлөсөн байна. Саналын бичгийн толгойд Израилын төрийн албан ёсны сүлд тэмдэг байсан юм. Энэ тэмдгийг Израилын Дотоод хэргийн сайдын зөвшөөрөлтэйгээр ашигладаг” гэхчлэн бичсэн байгаа юм.

Ямартай ч ил болсон захидал харилцаагаар нотлогдож байгаа нь дээрх хэмжээнд юм. Харин Монгол Улс 2017 онд Израилтай хэд хэдэн санамж бичиг үзэглэж, төрийн айлчлал зохион байгуулж байсан. Энэ үед Эпштейн ч, Барак ч аль аль нь нөлөө бүхий статусаас арчигдсан байлаа. Харин энэ харилцааны тодорхой үндэс суурийг тавилцсан гэж хэлж болно.

И-мейлүүдэд Ц.Элбэгдоржийг ГХ-ы сайд Л.Пүрэвсүрэнгийн намт Нью-Йорк дахь гэртээ урьж, дайлсан. Л.Пүрэвсүрэн дараа нь Баракийн эхнэрт захидал бичиж, Израилд удахгүй айлчилна гэж мэдэгдсэн зэрэг сонирхолтой зүйлс ч байна.

IPI гэж олон улсын байгууллагаас Монголын ерөнхийлөгчид зөвлөх бүтэц гаргана, энэ бүтэц нь Израилийн ерөнхий сайд асан Эхмуд Барак, зарт Жеффри Эпштейн нарын санаа санаачилгатай холбоотой байна гэдэг анхаарал татахаас аргагүй. Тэд тухайн үедээ аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт хөл тавихаар бодож байсан бололтой.

Монголын талаас тэдний юуг хүлээн зөвшөөрсөн бол гэдэг хараахан тодорхой биш хэвээр үлдэж байгаа юм.


ЖЕФФРИ ЭПШТЕЙН ГЭЖ ХЭН БАЙВ?

Жеффри Эдвард Эпштейн нь хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял сонссон Америк гаралтай санхүүч байв. Тэр 2019 оны наймдугаар сард шоронд хоригдож байхдаа нас барсан. Тэрээр Гилэйн Максвеллтэй хамтран бэлгийн мөлжлөгийн хэрэг үйлддэг байсан юм. Масквелл насанд хүрээгүй охидыг ажилд авна хэмээн хуурч Эпштейнтэй холбож өгдөг байсан. Эпштейн АНУ болон гаднын орнуудын улс төрийн элитүүдийг өөрийн хувийн арал дээр авчирдаг байсан гэгдэж буй. Түүнтэй нэр холбогдсон элитүүдийн нэг бол Их Британийн хунтайж Эндрю юм.

2021 оны наймдугаар сард Виржиниа Жиуффре нэртэй эмэгтэй хунтайж Эндрюг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутган шүүхэд өгсөн байдаг. Эндрю уг хэргийг үгүйсгэсэн ч талууд шүүхийн гадуур тохиролцсон. Өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн ч шүүхийн гадуур тохиролцох шийдвэр гаргасан нь тухайн үед олны хардалтыг төрүүлсэн байдаг.

Хүмүүсийн үзэж буйгаар Эндрюгээс гадна өөр хэд хэдэн улс төрийн элитүүд болон олны танил хүчирхэг хүмүүс Эпштейнтэй холбоотой. Энэ талаарх баримт бичиг АНУ-ын Холбооны мөрдөн байцаах товчоо, Хууль зүйн яаманд бий. Америкийн ард түмэн тус бичгийг олонд дэлгэхийг шаардсаар ирсэн ч бүхэл хувилбараар нь одоог хүртэл дэлгээгүй байгаа. Өнгөрсөн онд болон энэ жилийн хоёрдугаар сард баримт бичиг нийтэлсэн ч ихээхэн засварласан байсан юм. Долоодугаар сард АНУ-ын Хууль зүйн яам Эпштейнтэй холбоотой өөр баримт бичиг нийтлэхгүй гэдгээ мэдэгдсэн.

Эпштейнтэй холбоотой олон арван хуйвалдааны онол байдаг. Тэдний нэг нь Эпштейн Израилын тагнуулын алба хаагч байсан гэх онол юм. Тэр онолыг дэмждэг хүмүүсийн үзэж буйгаар Эпштейн АНУ болон бусад орны элитүүдийг аралдаа урин авчирч, хууль бус үйл ажиллагаа хийж буйг нь баримтжуулж авсан байх магадлалтай. Тэрхүү баримтаараа тэдгээр элитүүдийг сүрдүүлдэг байсан гэж тус онолыг дэмждэг хүмүүс үзэж буй. Долоодугаар сарын 15-нд Израилын Ерөнхий сайд асан Нафтали Беннет Эпштейнийг Израилын тагнуулын албанд ажилладаг байсан гэдгийг үгүйсгэж мэдэгдэл гаргасан юм.

Одоог хүртэл Эпштейн Израилын засгийн газартай холбоотой эсэхийг нотолсон эсвэл үгүйсгэсэн баримт дэлгэгдээгүй байсан. Тэгвэл“Dropsitenews” сайт дээр Эпштейн улс төрийн элитүүдтэй үүсгэсэн холбоогоороо дамжуулан Израилын засгийн газар бусад орнуудтай гэрээ хэлцэл брокерлодог байсан гэдгийг харуулсан баримт бүхий нийтлэл оруулсан юм.

Эпштейн 2019 оны наймдугаар сард шоронд хоригдож байхдаа нас барсан. Задлан шинжээч түүнийг өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн гэж дүгнэсэн байдаг. Түүний өмгөөлөгч нар энэ дүгнэлтийг нь эсэргүүцсэн, мөн олон нийт түүнийг амиа егүүтгэсэн гэдэгт эргэлзэж буйгаа ихээхэн илэрхийлсэн юм. Учир нь түүний нас барсан өдөр шоронгийн хэд хэдэн камер ажиллагаагүй байсан. Энэ жилийн долоодугаар сард АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Эпштейн амиа хорлосон гэдгийг батлана хэмээн бичлэг нийтэлсэн. Гэвч тус бичлэгийн 2 минут 53 секундийг хассан байсан гэдэг нь нотлогдсон юм. Холбооны мөрдөх товчоо тус бичлэгийг эх хувиараа байгаа хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж, түүнийг элитүүд хөнөөсөн гэх хуйвалдааны онол хүч авсан.

Б.БУЯНДОРЖ

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Элбэгдорж гэж монголын ард түмний хара�##�ыг идсэн бузар хүүр, тогжгор п�####� үхэж д�##�д ороосой!

Змапочин
Змапочин

Тэжээвэр хүүхдүүд хана бнаа тара.вган хүнээс нэхэмжилье

Зочин
Зочин

за дхх Элбэгээд ямар хамаатайг ойлгосонгүй

Зочин
Зочин

Ene buhnii ard ih mungu erh medel yavdag bh daa. Mongol ulsiin ner hundiig iim humuus unagaj bn gj bodhoor uur hurj bn

Зочин
Зочин

Эпштейн гэж хүн �##�ь хэдийнэ шоронд үхсэн биз дээ, гэтэл одоо Монголтой холбоотой гэж гараад ирэх гэж. Бидний төрийн нууц ийм хүмүүсийн гар дээр очсон байж болох уу

Зочин
Зочин

Manai turiin darga nar gadnii humuust itgeed bolohgui shuu. Eh ornii ashig gej yriad uurin ashgaa boddog bololtoi

zochin
zochin

odoo zugeer engiin hardlagiiv huivaldaanii onol gedeg boltson bna shd. ene modon orchuulgiin ug helleguudiig neg tiish bolgohgui bol mongol heliig udahgui oilgohoo bolih ni bna shuu

Зочин
Зочин

Амeризт бол тэр Эпштэйний жагса�##�тад нэр нь байгаа л гэвэл улс төр урлаг спорт ямар ч хүний нэр хүнд карeр шууд дуусч байгаа. Учир нь бага насны хүүхэд хүчиндэгч пeдо гэж жигшдэг. Элбэгдорж гэж eсөн жор нь бүрдсэн хог байнаа. Дуучин Болдоор онгон охид зөөлгөдөг байсан нь үнэн юм байна л даа. Тэр жил eрөнхийлөгчөөр Баагий аваргаа сонгосон бол ард түмэн минь зөв байж дээ, цаад чинь гийгүүлэхгүй ч гэсэн самарчихгүй нуруутайхан хэдэн жил болчих байсан. Эби бол самарсан даа самарсан

зочин
зочин

хүзүүгүй новшийн гадныхны нөлөөгөөр маш том ажлууд хийсэн болж ард түмнээ хохироодог нь илчлэгдэж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button