Гадаад мэдээДЭЛХИЙ

Роналдо анхны тэрбумтан хөлбөмбөгчин боллоо

“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг харвал алдарт Кристиано Роналдо 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон байна. Ингэснээр тэр тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон анхны хөлбөмбөгчин боллоо. Тэрбээр зургаадугаар сард Саудын Арабын Аль-Насср багтай 400 гаруй сая ам.долларын үнэ бүхий гэрээ шинээр байгуулсан юм.

Роналдо 2002-2023 оны хооронд 550 сая ам.долларын цалин авсан гэж “Bloomberg” мэдээлжээ. Ийм өндөр орлоготой болоход нь “Nike”-тай хийсэн арван жилийн 180 сая гаруй ам.долларын гэрээ, “Armani”, “Castrol” гэх мэт бусад брэндүүдтэй хийсэн 175 сая ам.долларын гэрээ гэх мэт зүйлс нэмэр болсон байна.

2023 онд Роналдо Манчестер Юнайтед клубээс Аль-Насср руу шилжсэнээр жилд 237 сая ам.долларын цалинтай тоглож эхэлсэн. Ингэснээр тэр түүхэн дэх хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч болсон юм. Энэ цалин дээрээ тэр нэмэгдэл авдаг мөн Аль-Насср багийн 15 хувийг эзэмшдэг гэх мэдээлэл байгаа.

Роналдо тэрбумтан болсноороо Майкл Жордан, Мэжик Жонсон, Леброн Жеймс, Тайгер Вүүдс, Рожер Федерер зэрэг цөөн хэдэн тамирчны эгнээнд нэгдлээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button