Таксины мөнгө бүрэн төлөөгүй гэх шалтгаанаар зодож, хөнөөжээ

Хөвсгөл аймагт 19 настай эрэгтэй таксины жолооч үйлчлүүлэгчээ мөнгө дутуу өгсөн гэх шалтгаанаар зодож хөнөөсөн хэрэг гарчээ.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн болсон процесс, шүүхийн шийдвэрийг тоймлон хүргэж байна.
Хэргийг тодруулбал, 2024 оны 12 дугаар сарын 5-6-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын газар нутагт үйлдэгдсэн байна. Шүүгдэгч этгээд гудамжинд Б.М тай “таксигаар үйлчлүүлээд мөнгө бүрэн өгсөнгүй гэх шалтгаанаар” маргалдан, толгой хэсэг рүү нь цохиж, биед нь баруун дух, зүүн зулай ясанд хугарал, баруун дух, зулайн хатуу хальс дээрх цусан хураа, зүүн зулай чамархайн аалзан хальс доорх цус хуралт, тархины хаван, хамар ясны хугарал таславчийн мурийлт, дух, баруун хацар, зүүн чих, хоёр гарын хуруунд зулгаралт, зүүн тохой, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтлүүд учруулж хөнөөсөн хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...Намайг зогсож байхад нөгөө ах над руу муухай хашхираад хүрээд ирэхээр нь цохих гэж байна гэж бодоод хавсарч газар унагаасан. Яваад жаахан байж байгаад буцаж үзэхээр ирэхэд тэр ах босоод явж байсан. Тэгсэн чинь Сайнаа дахиад таксиныхаа мөнгийг нэхье гээд хажууд нь очоод зогссон. Эрка таксиныхаа мөнгийг авъя гэж хэлсэн. Тэгж хэлэхэд байхгүй гэж хэлсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна" хэмээжээ.
Уг хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны есдүгээр сарын 29-ны өдөр хуралдаж шийдвэр гаргасан байна. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид найман жил хорих ял оноосон байна.
Холбогдсон хэргийн хуулийн заалт- Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүний амь хямдхан болжээ
25жилээс дээшээ
ГАНЦ ХАВСРАХАД ИЙМ ОЛОН ГЭМТЭЛ АВДАГ ААН ХҮНИЙ АМЬ НОХОЙНЫХООС Ч ХЯМД БОЛЖЭЭ ПЯЗДА ЭНЭ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД НЭГНЭЭ АЛААД ДУУСЛАА
Хэдэн тэрбум, их наядаар нь хулгaйлдаг хүмүүсээ aлаач.
Хот хөдөөгүй хүмүүс үнэхээр зэрлэг хэрцгий болжээ.. З�##�уус минь дээ.. ааг омогоо дарж байхгүй бол ямар ч гэмт хэрэгт орооцолдон ирээдүйгээ сүйтгэхэд бэлэн байна шүү.. Эрдэнэт хүний амийг бүрэлгэх юу ч биш мэт боддог болсон гэдэгт итгэхгүй байна.. Түр зуурын ааг омог тань насан туршийн аюумшиг болж хувирч буйд дүгнэлт хийнэ үү.. Маш ихээр харамсаж байна
Эд эзнээ дуурайна гэдэг энэ шүү
8аас10 хан жил гэнээ нэртэйгээр нь шагначих
Хөвсгөлийнхөн чинь мутацад орчихсон юм бишүү
Хүүхдийн ухамсар, хүмүүжилд анхаарахгүй бол ийм араатангууд их болж бна. Аав ээж нь төлөвшөөгүй хүмүүсийн хүүхэд л ийм аймаар болж байна
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
ХӨА-ХӨН аймаг хэрцгий болжээ хариугаа дотроосоо өөрсдөөсөө авдаг тэнэгүүд юм да