2 сартай нярайд тариа буруу хийснээс эндэж, сувилагч ар гэрт нь ₮200.8 саяыг төлөхөөр болжээ
Тариа буруу хийснээс хоёр сартай нярай нас баржээ. Энэ хэрэгт тариа хийсэн сувилагчийг буруутай хэмээн үзэж, ар гэрт нь учирсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Шүүгдэгч Н нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр …Дүүргийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт сувилагчаар ажиллаж байхдаа тус тасагт эмчлүүлж байсан 02 сар 24 хоногтой О-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч О эмийн бодисын шалтгаант харшлын шок, анафилаксын хариу урвалын улмаас нас баржээ.
Энэ хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н-ын сувилах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Харин Н-ын ажиллаж байсан *** Дүүргийн нэгдсэн эмнэлгийн төсвөөс 200.8 сая төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн ар гэрийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт төлөх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Энэхүү шийдвэрийг *** Дүүргийн Нэгдсэн эмнэлэг эс зөвшөөрч, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 07 сарын 26-ны өдөр хянан хэлэлцүүлээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн юм.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцүүлээд, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг ажил олгогч хариуцахаар тусгайлан заасан зохицуулалт байхгүй байна гэж үзээд, гэм буруутай этгээд болох сувилагч Н-ээс гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ СУВИЛАГЧ ҮХСЭН АЦААРАА ТЭР МӨНГИЙГ ТӨЛӨХ ЮМ.
Юу хуцаад баа л�##�рын шүүх бэ сувилагч ямар мөнгөөрөө төлөхийн сэтгэл санааны хохирол гэж юу хуцаад бн сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцож болдог юм уу л�##�руудаа
гүй одоо �##�даа гаргасан удирдлагаар хангасан байгууллага яагаад нэг төгрөг ч төлдөггүйн бэ. арай арай. нэг муу ганц сувилагч ямар ацаараа төлөхөв дээ. тэгээд л хохирогч т�##� хоосон хоцрох уу. монголд энэ эмнэлэг эмнэлгийн ажилтны �##�даан дээр хуулийн за�##�т нтрээ жоохон хармаар байна. 1 хүн 200 сая төлөх , нэг байгууллага төлөх 2 чинь маш том ялгаатай. жич би хохирогч т�##�ыг ерөөсөө ч үгүйсгэх гэсэнгүй үнэхээр харамсмаар