НИЙГЭМНийгэм мэдээ

Чех улсад суугаа ЭСЯ: Халдварт шар өвчний 939 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех улсад суугаа Элчин сайдын яам өнөөдөр өглөө /2025.10.28/ дараах сэрэмжлүүлэх мэдэгдлийг гаргалаа.

Сэрэмжлүүлэх мэдэгдэлд, "Прага хотод А гепатит буюу халдварт шар өвчний тохиолдол сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж, нийт 939 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барсан талаар Улсын эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлэв. Нийт тохиолдлын 166 нь хүүхдүүд байна. Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс хувийн ариун цэврийг сайтар сахиж, гараа тогтмол угааж, халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг иргэдэд зөвлөсөөр байна. Халдварт шар өвчний эхэн үеийн шинж тэмдэг нь томуу, томуу төст өвчинтэй ижил буюу халуурах, хоолны дуршил буурах, дотор муухайрах, хавирганы доогуур болон хэвлийн хэсгээр хөндрүүлэх бөгөөд өвчлөл удсан тохиолдолд арьс, нүдний цагаан шарлах, шээсний өнгө бараантах, өтгөний өнгө цайрах, арьс загатнах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Иймд иргэд Та бүхнийг эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар, зөвлөмжийг сайтар сахиж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг сануулж байна" гэжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Bohir zavaanaaraa mongolchuud taraasan uu

Холбоотой мэдээ

Back to top button