290 гаруй хүний НДШ-ийн тайланг хуурамчаар гаргаж, ₮32.2 тэрбумын зээл авч, залилжээ

Нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулах замаар 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч завшсан гэх үйлдлийг Тагнуулын байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлжээ.
Тэд нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, банк санхүүгийн байгууллагуудаас зээл гаргуулан авч байсан нь тогтоогджээ. ТЕГ-аас тус үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нийт гурван бүлэг этгээдийг шалгаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
Гэмт хэрэг үйлдэхдээ эрхэлсэн ажилгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан 290 гаруй иргэний мэдээллийг ашиглажээ. Ингэхдээ, үйл ажиллагаа явуулдаггүй 17 аж ахуй нэгжид өндөр цалинтай ажилладаг мэт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуурамч мэдээллийг эрх бүхий албан тушаалтнуудад хахууль өгөх замаар оруулан, арилжааны 9 банк, банк санхүүгийн 88 байгууллагаас 32.2 тэрбум төгрөгийн зээл авч, хохирол учруулсан нь тогтоогдоод байгаа аж.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХОРООЧИХОО ЛАЛАРУУДЫГ
цахим санд нь дуртай хүн хуурамч мэдээ оруулчиж болдог байхнээ?