“Ногоон автобусны” А.Ганхуягт оноосон ялыг шүүхээс хөнгөрүүллээ

“Ногоон автобусны” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 10 дугаар сарын 23-нд эхэлж, 28-нд дууслаа. Өнгөрсөн 2 хоногт шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж, өнөөдөр /2025.10.30/ нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 10:30 цагаас шийдвэрээ танилцууллаа.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэрэгт холбогдсон Монгол Улсын 9 иргэн, БНСУ-ын 2 иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад 15 хүнийг ялласан. А.Ганхуягт нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жил хасаж, 6 жил хорих ял оноосон бол С.Жавхлантбаатарыг нийтийн албанд ажиллах эрхийг нь 4 жил хасан, 3 жил хорих ялаар шийтгэсэн. Бусад 13 хүнд нь нийтийн албанд ажиллах, зорчих эрх хасах ял оноосон юм. Үүнийг шүүгдэгч нар эсэргүүцэн, давж заалдсан. Тэдний гомдол, эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Г.Энхтайван, Ж.Эрдэнэбат нарыг цагаатгасан анхан шатны шүүхийг хэвээр үлдээв. Түмэнжаргал, Баярсүх, Чойжилсүрэн нарын үйлдлийг хөнгөрүүлэн үзэв. Тендер шалгаруулах ажлын хэсгийн гишүүдэд оноосон ялын зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүллээ. Б.Мөнхболд, О.Лувсандагва, Б.Цогтбадрах, А.Чойжилсүрэн, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Ц.Хадбаатар, Э.Баярмаа, Ж.Сүхбаатар нар А65 дугаартай ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа ажлаа зохих ёсоор хийгээгүй, дээд албан тушаалтанд тал засах, бусдад хэт найдах зэргээр алдаа гаргаж, гарын үсэг зурсан байна гэж үзэв. Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татсан хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл давж заалдах шатны шүүх тогтоогоогүй байна.
Анхан шатны шийтгэх тогтоолоор А.Ганхуягт оноосон залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр түүнд оноосон ялаас залилах гэмт хэргийн ял хасагдаж байна. Бусад хүмүүсийн ялыг ч хөнгөрүүлжээ.
Нийтийн тээврийн парк шинэчлэх зорилгоор 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК худалдан авах гэрээ байгуулж, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэвч тус компани хуучин автобус нийлүүлсэн нь илэрч, Авлигатай тэмцэх газар уг хэргийг шалгасан юм. “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан эл худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ногоон автобусны хулгайч нарыг бараг л шагнах шахжээ дээ, манай хуулийн байгууллагууд ингэж л дампуурсан байгаа юм даа !!!
Наадуул чинь мөнгөтэй хүмүүст ингэж хандах бх удахгүй суллагдсан тууж явах бии дэ
Ичмээр бузруууд иргэдиинхэээ хөл дүүжлэх унаааг хүртэл хуучнааар солих хүртлэээ шун�##�даа автсан нүгэлт бузрууд
Бараг л хамгийн том з�##�илангийн хэргийг хэрэгсэхгүй болгож байх юм, Монголын шүүх ийм л дампуу, авилгач болсон гэдгийг улам батлаад л байна даа.
бүгдээрэй ямар ч шийтгэлгүй болцн уу?????амар амар, хулгайгаа хийгээд байж дээ
Энэ шүүгч нарыг неп�##�дах юмсан
юун з�##�илан биш гэж оны луйвар гэж хэлж болохоор манийг биш төрийг ,улсыг з�##�илсан хулгайч биз дээ. хуучинг шинэ болгодог шидтэн. ийм юмнуудыг юунд нь өөгшүүлнэ бэ
Чи зүгээр дуугүй ялаа авч бай ах нар нь дра нь арг�##�чихна одоо г�##� хүчтэй бга блхоор хэцүү аяндаа намдана тэр үёд асууд�##�гүй гдг төрд үүрлэсэн том хулгайч нар нь үүрэгддэг гэж ярьдаг үнэн юм бишүү???харвээ чи намайг чирвэл арыг чинь даах хүнгүй ялаа үүрээд л явна байх шүү..би яаж ийж бгд мултрана гэж айлгах сургах 2.н завсар дарамт�##�даг гсн яриа явдаг үнэн л бна даа мартагнуулж бгд ялыг нь хөнгөрүүллээ мөдхөн сайн хүмүүжсэн гд суллана монгол шүүх мандтугай болно доо!!!!!
Хулгай луйвар хийж олсон мөнгөөрөө худ�##�даад л авна гэнэ үү
За за хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаад гуулин хөгжимтэй шоронгоос нь гаргамаар юм
nerteigeer ni hodolmoriin baatart todorhoilchooch
Гөлчийнүүд ХАХУУЛЬ аваад яг ингэж шийднэ. Та нар г�##�зуурч л бай .Удахгүй байранд чинь тавих цаг ирж байна. Үсээ зулгааж бодлогошрон суухийг чинь Монголын ардууд харах байхаа
Mongold shudraga yum gj algaa.
Хогийн шүүх.
Иимл шүүүх хуультай болгож чадсан ядарсан нэг ул чацгуудад бол хамгииин өндөр ял шиитгэл намчин өлөнгүүдииин бузрууд баяжа�##� үлддэг болхооор бүгдл цүнх баригч суга үс долооогч пялдгууд болдог юмуудааа чаваас нэг л амьдардаг ховооо гэж мэддэггүй шун�##�ын нүгэлт хүүрүүд
Хэрэг биш л дээ
Хууль хүчний байгууллагууд гэж дампуурч мөнгөтэй улсын өмнө ямар ч хэрэг үнэн зөв шийдвэр гаргах худ�##� байх гэдэг энэ байх даа. Ногоон автобусны гээд л хил дамнасан хэрэг зарга гэсэн нь одоо бараг л андуурч хэлмэгдүүлж гэх нь холгүй юм болсон юм биш үү?.???????
Нөгөө л Хадг�##�амж Банкны хэрэгтэй ижил юм болж бна дөө. Ганхуягт ял өгүүлсэн болоод Ганхуяг нь Чимэдцэрэн шиг хэргээ үүрч боорцогний шоронд суусан болоод гарч ирэх юм биз дээ. Албан туша�##�тнуудаас нэг ч хүн шийтгэгдээгүй наасан. Хогийн шүүх,прокурор Хүүкийн гар хөл
Шүүхийн шат бүрт ялыг хөнгөрүүлсээр Дээд шүүхэд очоод ялгүй болно.
Ойлгомжтой шүү дээ МАН - хандив хахууль авсан юм чинь!!!