Нийгэм мэдээ

Д.Тайван: СХД-ийн 129 дүгээр сургууль орчмын авто замын ажил ирэх сард дуусна

СХД-ийн 129 дүгээр сургуулиас урагшаа 160 метр авто замыг шинээр барьж буй. Өнөөдрийн байдлаар ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.

НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайван “Сонгинохайрхан дүүрэг, 129 дүгээр сургуулийн авто замын гүйцэтгэгчээр “Вүүд бридж” ХХК ажиллаж байна.

Энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 30-ны өдөр замыг барихаар гэрээ байгуулсан. Авто замын барилгын ажил газар чөлөөлөлт хийсний дараа есдүгээр сарын 20-ны өдөр эхэлсэн. 2025 оны арваннэгдүгээр сард бүрэн дуусгаж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээнэ. Таван нэгж талбарыг чөлөөлсөн. Хуучин байсан шороон зам нь эвдрэлтэй, хэт налуу гээд стандарт хангахгүй байсан учир трассыг баруун тийш эргүүлэн хатуу хучилттай авто зам руу нийлүүлж, гүйцэтгэхээр ажиллаж байна. Боржин чулуу хучилтын ажил хийгдэж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button