Ж.Гарьдын угаасан гэх $600,000-т шинжээч томилоогүй учир хэргийг прокурорт буцаалаа
						УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьдад холбогдох хэргийг шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр /2025-11-03/ боллоо.
Прокуророос Ж.Гарьдад Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Эрүүгийн хуулийн 18.6-1 дэх хэсэг буюу мөнгө угаах гэсэн заалтаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Улмаар шүүх бүрэлдэхүүн таван цаг гаруйн хугацаанд хэрэгт авагдсан баримт, мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын дүгнэлт, холбогдогч этгээдүүдийн мэдүүлэг зэрэгт үндэслэн хэргийг прокурор руу буцаалаа. Учир нь хэрэгт холбогдох 600.000 ам долларыг шинжлээгүй, санхүүгийн шинжээч томилж ажиллаагүйн улмаас нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаанд доголдол гарсан гэж үзэв. Хуулийн хугацаагаараа 60 хоногт прокурорын мөрдлөгт шинжээч томилж, ажиллагаа явуулах зохицуулалттай. Иймд уг шинжээчийн дүгнэлт гармагц шүүх бүрэлдэхүүн хэргийг дэнслэх нь .
Эргэн сануулахад, УБТЗ-ын дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Ж.Гарьд нь хахуулийн мөнгөөрөө Баянгол дүүргийн 17 дугаар хороо дөрөвдүгээр хороололд байрлах "Сити" зочид буудлын зургаан давхар барилгыг худалдан авсан гэгддэг.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
О.ОНОН
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ БОЛ БАГА МӨНГӨ ШҮҮ МАНАЙХААН ЦААНА ЧИНЬ ХЭДЭН ИХ НАЯДААР НЬ ГУСАЖ БАЙНА АРАЙ ХЭТЭРХИЙ БАЙНА УЛСАА ДАМПУУРТАЛ ИРГЭДЭЭ УЛНЫ ХҮМҮҮС БОЛТОЛ ХУЛГАЙЛЛАА ОДОО ЦАДАХГҮЙ ДАХИН ШААНА ГЭЖИНА ЭРХ МЭДЭЛТНҮҮД БАЙНГА ӨЛСӨЖ БАЙНА ЛАЛАРУУД ЭНЭ ХЭРЭГ ЗАИХРАХ НЬ НАЙДВАРТАЙ ЭНЭ ЗАЛУУД ШОРОНГИЙН НҮҮРИЙН БУЯН БОЛ БАЙНА ШҮҮ
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
эцэг нь ч авилга ,�##�бан туша�##� ашигласан хэрэгт орооцолдож байгаад хорвоогоос явсан .