Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ хяналтдаа авах гээд жил үзэж буй Покровск хот яагаад чухал вэ

ОХУ-ын цэргүүд Украины зүүн бүсд оршдог Покровск хотод ахиц гаргаж байна хэмээн Батлан хамгаалах яам нь мэдээлсэн. Тус яамны мэдэгдлээр бол Орос цэргүүд бүслэлтэд орсон Украины цэргийн ангиудыг устгаж, бүслэлтийг сэтлэх гэсэн Украины оролдлогуудыг няцааж байгаа юм.

Украины зэвсэгт хүчний удирдагч Александр Сырскийгийн хэлснээр ОХУ энэ бүс нутагт 100 мянга гаруй цэрэг төвлөрүүлжээ. Мөн Украины тал Оросын цэргүүдийг шахан гаргахын төлөө хүчтэй тэмцэж, бэхлэлтээ хадгалж байгаа гэж Сырский хэлсэн байна. ОХУ өнгөрсөн жилээс хойш Покровскийг авахаар чармайх болсон

Оросууд “Красноармейск” хэмээн хуучин нэрээр нь нэрлэдэг Покровск болон тус хотын талаар байлдааны гол баримтуудыг харцгаая.

Покровск бол Украины зүүн хэсгийн Донецкийн бүсэд орших авто болон төмөр замын зангилаа болдог хот. Дайнаас өмнө 60 мянга орчим хүн амтай байсан ч одоо хүүмүсийг нүүлгэн шилжүүлсэн тул бөмбөгдөлтөд сүйдсэн орон сууцууд л үлджээ.

Зургийн эх сурвалж: DW

Покровскоос баруун зүгт 10 км орчим зайд Украины цорын ганц коксжих нүүрсний уурхай оршдог. Тус уурхай нь Украины гангийн үйлдвэрийн салшгүй хэсэг юм. ОХУ-ын цэргүүд ойртож байсан тул “Метинвест” компани энэ оны нэгдүгээр сард тус уурхайд олборлолтоо түр зогсоосон байна.

Украины арми байлдааны бусад газруудад хангамж хүргэхэд ашигладаг гол авто замын дагуу Покровск байрладаг.

ОХУ яагаад Покровскийг хяналтдаа авахыг хүсэж байна вэ

ОХУ Донбасс бүсийг бүрэн эзлэх зорилготой. Тус бүс нь Луганск, Донецк хоёр мужийг хамардаг. Украин одоогоор Донбасс бүсийн 10 хувийг буюу 5,000 км квадрат орчим газрыг эзэмшдэг. Оросын хэвлэлүүд Покровскийг Донецкийг хяналтдаа авах үүд хаалга гэж мэдээлж байгаа юм.

Покровск болон түүнээс зүүн хойд зүгт орших Костянтиновкаг эзэлж чадвал ОХУ-ын цэргүүд Украины хяналтад байгаа хоёр том хот болох Краматорск, Славянск руу довтлоход чухал суурь болж өгнө. Мөн Покровскийг эзэлснээр 2024 оны эхээр Авдеевкаг хяналтдаа авснаас хойших хамгийн том амжилт болно.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбассыг хууль ёсоор улсынхаа нутаг дэвсгэр хэмээн мэдэгдсэн. Харин Киев болон барууны ихэнх орнууд хууль бус аргаар газар нутаг булаан эзэлсэн явдал хэмээн буруутгаж байгаа юм.

АНУ-д төвтэй “Foreign Policy Research Institute”-ийн ахлах судлаач Роб Лиг хэлэхдээ Покровскийн эзэлснээр ОХУ хувьд стратегийн чухал ялалт болно. Хэрвээ энэ оны эцэс гэхэд бүрэн гартаа оруулж чадвал Москва том амжилт гаргалаа гэж үзэж болно гэжээ.

Покровскийг эзлэх нь стратегийн хувьд ач холбогдолтой ч Краматорск, Славянск гэх хоёр бэхлэлт хотыг авахын төлөө урт зам ОХУ-д үлдэнэ гэдгийг Ли онцолсон байна.

Байлдаан яагаад ийм удаан үргэлжлэв?

ОХУ-ын Покровскийг эзлэх ажиллагаа эхлээд жил гаруй хугацаа өнгөрлөө. Өмнө нь ОХУ Бахмут хотыг хяналтдаа авахын тулд шууд довтолсны улмаас ихээхэн хохирол амссан билээ. Харин энэ удаа шууд довтолгоо хийхийн оронд ОХУ-ын арми Покровскийг хоёр талаас нь хавчиж, хотыг аажмаар бүслэх, Украины хангамжийн шугамыг таслах тактик хэрэглэж байна.

Орос цэргүүд жижиг бүлэг болон хуваагдаж, дрон ашиглан Украины бэхлэлтийн ард үймээн үүсгэж, ложистикийг нь тасалдуулдаг аж. Ингэж үймээн үүсгэнийхээ дараа илүү том хүч илгээдэг.

Украин мэдэгдэл хийхдээ ОХУ Покровскийг авах довтолгоондоо асар их хохирол амсаж байгаа гэсэн юм. Харин Москва мэдэгдэхдээ Украины хүн ам хамаагүй цөөн тул тэдний нөөц дуусах аюулд илүү ойр хэмээдэг. Мөн довтолгоог удаанаар явуулж буй тактик нь цэргийн хохирлыг бууруулах зорилготой гэж ОХУ мэдэгдсэн юм.

Үүнээс гадна өнгөрсөн жил Украин ОХУ Курскийн муж руу довтолсон нь Москвагийн Покровск руу чиглэсэн ажиллагааг тодорхой хугацаанд саатуулсан байна.

Одоо Покровскийн ойролцоох нөхцөл байдал ямар байна вэ?

Украин Покровск дахь хамгаалалтаа яаравчлан бэхжүүлж байна. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский “Хот дотор болон хот руу орох замуудад ширүүн байлдаан өрнөж байна. Нөхцөл байдал хүнд, ложистик хүндрэлтэй байгаа. Гэвч бид эзлэн түрэмгийлэгчдийг устгах тэмцлээ үргэлжлүүлэх ёстой” гэсэн юм.

Зургийн эх сурвалж: DeepState

“DeepState” төслийн боловсруулсан мэдээллийг харвал Орос цэргүүд хот руу нэвтрэн орж байгаа ч Покровскийн ихэнх хэсэг одоогоор саарал бүс буюу аль ч талын бүрэн хяналтад ороогүй байна. Тус төсөл нь нээлттэй эх сурвалжаас баталгаажсан зураглалд тулгуурлан фронтын шугамыг харуулдаг.

Даваа гарагийн /2025.11.03/ орой Украины зэвсэгт хүчин мэдээлэхдээ “Оросын тал Покровскийн аль ч дүүргийг бүрэн хянаагүй байгаа. Манай хүчин Покровсктой ойр оршдог Добропилля хотын ойролцоо ахиц гаргасан. Энэ нь Москвагийн анхаарлыг Покровскоос сарниулах зорилготой” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оо бой чиний орчуулга маш муу байна даа! Мэдлэгээ нэмэх хэрэгтэй байна!

ЗочинЗочин
ЗочинЗочин

Покровск хот ямар чух�##� �##�ь эрт мэдээлэх байсан.Энэ т�##�аар гадаадын томчууд олон удаа чамаас эрт ярьсан.Манай мэдээ дуугүй байж байгаад одоо сэрж байгаа юм даа.Гадаадынхан бүр газрын зурагтай нь мэдээлсэн.

Холбоотой мэдээ

Back to top button