Гадаад мэдээДЭЛХИЙ

Маскт нэг их наяд ам.долларын шагнал цалинг нөхцөлтэй олгох боллоо

“Tesla” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал явагдан өнгөрлөө. Тус хурлаар Илон Маскт нэг их наяд ам.долларын шагнал цалинг нөхцөлтэйгөөр олгохыг хувьцаа эзэмшигчид дэмжсэн байна. Түүнд ийм өндөр дүнтэй шагналыг олгох эсэх нь сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татах болсон. Энэ талаар Ромын пап Лео хүртэл байр сууриа илэрхийлсэн юм.

Тэр ийм шагнал цалин авахын тулд санхүүгийн болон үйл ажиллагааны хэд хэдэн томоохон зорилтуудыг биелүүлэх шаардлагатай. Үүнд “Tesla”-гийн зах зээлийн үнэлгээг зургаа дахин өсгөх, 20 сая цахилгаан автомашин нийлүүлэх, хүн хэлбэртэй роботоосоо нэг саяыг нийлүүлэх гэх мэт зорилтууд багтаж байгаа юм. Маск эдгээрийг ирэх арван жилийн дотор гүйцэтгэж байж цалингаа хувьцаа хэлбэрээр авна. Одоогийн байдлаар “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ 1.4 их наяд ам.доллар байгаа. Мөн хүн хэлбэртэй роботоос нэг ч ширхгийн нийлүүлээгүй нөхцөл байдалтай байна.

Нэг их наяд ам.доллар гэдэг бол асар их мөнгөн дүн. Дэлхий дээр нэг их наяд ам.доллароос дээш үнэлгээтэй ДНБ-тэй 20 улс л байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button