Нийгэм мэдээ
Үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ

Энэ амралтын өдрүүдээр АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдож буй "BILL FARRELL MEMORIAL" чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд Монгол Улсын Үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид амжилттай оролцож 6 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль тус тус хүртлээ. Тодруулбал:
- 53кг- Ц.Намуунцэцэг ( Мөнгө )
- 55кг- Б.Хулан ( Алт )
- 57кг- Х.Болортуяа ( Алт )
- 59кг- Т.Алтжин ( Хүрэл )
- 62кг- С.Цэрэнчимэд ( Алт )
- 65кг- Т.Энхжин ( Алт )
- 68кг- Б.Ганцэцэг ( Алт )
- 72кг- З.Болортунгалаг ( Алт ) нар медаль хүртлээ.
Маргааш эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлнэ гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
юу ч гэсэн баяр хүргье. Ямар учиртай тэмцээн юм бол. Гадны тамирчид оролцсон юмуу ...