ЭДИЙН ЗАСАГ
Он гарснаас хойш нүүрсний экспорт 65 сая тоннд хүрчээ
2025 оны эхний 10 сарын байдлаар нийт 65 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 1.4 хувиар буурсан үзүүлэлт болов.
Хэдийгээр 9, 10-р сард нүүрсний экспорт өсөж, 10-р сард гэхэд 6.6 сая тонн нүүрс экспортолсон боловч өнгөрсөн жилийн мөн үеийг гүйцээгүй хэвээр байна. Уул уурхайн биржээр арилжаалах нүүрсний экспортын хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед цаашид энэ хэмжээгээ барьж чадвал нийт 83 сая тонн нүүрсний экспорт хийх зорилтдоо хүрэх боломжтой юм.
Нийт нүүрсний экспортоос 3 орчим тэрбум ам.доллар, мөн зэсийн баяжмалын экспорт 1.9 сая тонн буюу 4.5 тэрбумын ам.долларын орлого олжээ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.