ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

“Kincora Copper” компани "Хүрэл үнэг" төслийг эргүүлэн авч шинэ хөрөнгө оруулалт татахаар төвлөрч байна

Монгол дахь “Хүрэл үнэг” зэс алтын төслийг хэрэгжүүлж буй “Kincora Copper” компани Австралийн “Orbminco” компанид худалдах шийдвэр гаргаж шилжүүлж байсан билээ.

Гэсэн ч уг ордыг 2025 оны 8-р сард тус компани хууль эрх зүйн тодорхой байдал Монголд бүрдэх хүртэл цаашдын хайгуулын ажлаа түр зогсоох болсон талаараа зарласан юм. Удалгүй “Оrbminco” компани “Kincora Copper”-той хийсэн хийсэн хэлцлээ цуцлаж, тус орд дээр хайгуулын ажил дахин хийх эсэх асуудал гацалтад орсон.

Энэ сарын дундуур “Kincora Copper” компани “Хүрэл үнэг” төслийг эргүүлэн нэмэлт зардал гаргалгүй авсан талаараа мэдэгджээ.

Одоогоор тус компани уг төсөлдөө шинэ хөрөнгө оруулалт татах, хайгуул хийх зэрэг олон талт боломжуудыг судлаж байгаа аж.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button