Монгол орны усан дахь ураныг судалсан бүтээл төрийн шагналд нэр дэвшлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч жил бүр зарлиг гаргаж төрийн шагнал хүртээдэг уламжлалтай. Энэ оны төрийн шагналд анх удаа физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл нэр дэвшлээ. Төрийн шагналд нэр дэвшиж буй бүтээлийг шалгаруулах журамд "шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, урлаг, утга зохиолын шилдэг гарамгай бүтээлд хүртэнэ" хэмээн журамлажээ.
Дээрх шалгаруулалтын тавигдах шаардлага журмын дагуу МУГБ, профессор Х.Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, профессор О.Болормаа, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нарын “Монгол орны ундны усан дахь уран” нэгэн сэдэвт хамтын бүтээл өрсөлдөхөөр болсон байна. Тус бүтээлийг Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгээс нэр дэвшүүлжээ.
Түүнчлэн тус судалгааны бүтээлийг 2012 оноос эхлэн 10 гаруй жилийн хугацаанд Монгол орны 304 сум, гурван тосгоны гүний уст цэгүүдээс 1000 гаруй дээж аван судалжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүмүүсээс түрүүлээд судалсан хүмүүс байгаа шүү дээ.
ЕЭ АЛТАН ОВОО ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН ХЭНТИЙ ХАНГАЙ САЯАНЫ УУЛ УСНЫ САВДГУУД МИНЬ ӨРШӨӨ БЯДНЫ МОНГОЛЧУУД УРАНТАЙ УС УУЖИЙСАН БОЛЖИНУ ҮХЭЖЭЭ ДУУСЧЭЭ ТӨГСЧЭЭ ОДОО ЯАНАА БҮГДЭЭРЭЭ.
Бас нэг сэтгэцийн өвчтөн байна даа чи.