НИЙГЭМНийгэм мэдээ
Билгүүн номч Б.Ринчений ном, эд өлгийн үзэсгэлэн дэлгэгдлээ
Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, дуун хөрвүүлэгч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Б.Ринчен судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Архивын ерөнхий газрын хурлын танхимд боллоо. Эрдэм шинжилгээний хурлын нээж түүний ач хүү Б.Лигдэн болон зээ Ж.Хасболд нар нээлээ.
Түүнчлэн "Б.Ринчен-120" нэртэйгээр түүний өвлүүлэн үлдээсэн архивын баримт, ном, эд өлгийн үзэсгэлэнг дэлгэлээ. Тус үзэсгэлэнд төрийн шагналт яруу найрагч Б.Явуухулангийн 1956 онд “Ринченд” хэмээн зориулан бичсэн шүлэг багтжээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.