Филиппинд нэгэн тосгоны дарга хийж байсан Хятадын иргэнийг насаар нь хорих боллоо
Филиппин улсын Бамбан тосгоны даргаар ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Алис Гуод бүх насаар хорих ял оноосон байна. Тэрбээр долоон өөр хүний хамт хүний наймаа үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж Филиппиний прокурорууд мэдэгджээ.
Гуао Бамбан тосгоны даргаар ажиллаж байхдаа Хятад иргэдийн ажиллуулдаг цахим мөрийтэй тоглоомыг төвийг удирдаж байсан аж. Тэрбээр тосгондоо цахим мөрийтэй тоглоомын газар ажиллуулж, тэндээ олон зуун зуун хүнийг боолчилдог байжээ. Хэргийн газар дээрээс Филиппин, Хятад, Вьетнам, Малайз, Тайвань, Индонез, Руандагийн 700 гаруй иргэн олдсон юм. Өнгөрсөн жил түүний хэрэг ил болсон тул Гуо Филиппинээс зугтсан байдаг. 2024 оны есдүгээр сард Индонезийн цагдаа нар түүнийг баривчилж, Филиппинд шилүүлж өгсөн юм.
Зургаадугаар сард Манила хотын шүүх шийдвэр гаргахдаа Гуо БНХАУ-ын иргэн байсан тул Бамбан тосгоны дарга болох эрхгүй байсан гэжээ.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.