Зөвшөөрөлгүй байгуулсан тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зогсоожээ
Сүхбаатар дүүргийн прокурорын газар болон тус дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байгуулсан тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зогсоосон байна.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн А/840 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журам” болон НИТХ-ын 2024 оны 02 дугаар сарын 08-ны №16 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 3.3.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэн, хуулийн этгээд нь авто зогсоол байгуулан, ажиллуулах зөвшөөрлийг Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллагаар дамжуулан Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагаас авахаар зохицуулсан.
Дээрх журмын дагуу зөвшөөрөл аваагүй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тээврийн хэрэгслийн зогсоолын 2 автомат хаалтыг буулгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг бүрэн чөлөөлүүллээ гэж Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээллээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмнэлгийн зогсоолын үнэ төлбөрийг хямдруулаад. Өвчтэй зовлонтой хүмүүс хэд хоног, сараар ч хэвтэн эмчлүүлэх, эм тарианд гадагш гарах, орох зэрэг зогсоолын мөнгөнд хамаг мөнгөө өгөөд дуусч байна. Зарим эмнэлгийн зогсоолын бузар шуналтай авгайчуул байна аа.
Эмнэлэгт эмчлүүлэх машин зогсоодтой рамааруулаад яах бээ..дэндүү давардаг оркууд тэнэгтэх юмаакккк
БҮХ ЗОГСООЛЫН ЗӨВШӨӨРӨЛИЙГ ЦУЦЛААЧ БИД ЗАМ ТАЛБАЙ АШИГЛАСНЫ ХУРААМЖ ХАНГАЛТТАЙ ТӨЛЖ БАЙГАА.
ГЭТЭЛ ТАНИЛ ТАЛ АРЫН ХААЛГА ХАХУУЛЬДАЖ ЗОГСООЛУУДЫГ ХАШИЖ АВЧИХААД НЭГ ХЭСЭГ НӨХДҮҮД МӨНГӨ УГААЖ БОЛОХГҮЙ.
ЗАСАГ ДАРГА ЯАРАЛТАЙ ЗАХИРАМЖ ГАРГАЖ БҮХ ЗОГСООЛЫГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОО ЭС ТЭГВЭЭС НИЙСЛЭЛИЙН АВМО МАШИН БҮХИЙ ИРГЭД 2026 ОНД ЗАМ ТАЛБАЙ АШИГЛАСНЫ ХУРААМЖ ТӨЛӨХГҮЙ ШҮҮ...
Та нар байнга л хороо л гэх юм,тэнд байдаг, байршил,газрыг нь бич л дээ.
Төр засаг гэж ч алга даа хуучин туушин одоо говь кашимертэй болсон галлерей гээд бгаа газрын зогсоол цагын 4000к бна галзуурч бгаа юм биш үү
Зогсоол байгуулахгүй тэгээд яах ёстой юм бэ ? Улаанбаатар бол зогсоолгүй хот
Бүх байгууллага нь хаалт хашилт хийчихээд минут нь тэдэн төгрөг гэж тарифтай.
4 уулын дунд шавааралдан амьдардаг иргэд зогсоолгүй хэцүүхэн байдалд орж удаж байна. 1 албан газарт орох гэж зогсоол хайж ийш тийшээ тойрон дэмий холхиж тойрч, амьдралын хийж бүтээх алтан цагийг үрж байгаа улс хөгжихгүй.
Хашилт, мөнгө хураалтаа зогсоохгүй бол жолооч нар элдэв татвар, хураамжаа төлөхгүй байх хэрэгтэй.