Нийгэм мэдээ
Монгол нүүдлийн зан үйл, Наурызын баяр зэрэг ЮНЕСКО-д бүртгэгдсэн таван өвийн батламжийг гардууллаа
Монгол Улсын соёлын биет болон биет бус өвийг дэлхий нийтэд таниулах, сурталчлах, хамгаалах зорилгоор НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д бүртгэгдсэн өвийн батламж гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд болсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Тодруулбал:
- “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”- 2023 онд Дэлхийн өвийн жагсаалтад
- "Монгол нүүдлийн зан үйл"- 2024 онд Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад
- "Наурызын баяр”- 2025 онд Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад
- "Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр”- 2025 онд “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Дэлхийн жагсаалтад бүртгүүлсэн байна
Дээрх таван өвийн батламжийг холбогдох байгууллагын удирдлагуудад өнөөдөр гардуулан өгчээ. Монгол Улс 1962 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ЮНЕСКО-гийн 108 дахь бүрэн эрхт гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагатай боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа тууштай өргөжүүлэн хөгжүүлж байгаа аж.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.