УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ялгаа: Л.Оюун-Эрдэнийн зөвлөлд бизнесменүүд, Г.Занданшатарын зөвлөлд гишүүд, эрдэмтэд

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа "Эдийн засгийн бодлогын зөвлөл" гээчийг байгуулан тэргүүлж, Монголын хамгийн том бизнесмэнүүдийг багтаасан. Тухайлбал, Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайхан, MCS группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал, МАК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Таванбогд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, "Ньюком" группын Ерөнхий захирал Б.Баатармөнх зэрэг томчууд багтсан байдаг. Мөн Засгийн газрын сайд, агентлагийн зарим дарга нар, хөрөнгийн биржийн захирал зэрэг хүмүүс багтсан. Тэд, эдийн засгийн бодлогын чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээ хийж, санал, зөвлөмж гарган Ерөнхий сайд, Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлж, цаг үеэ олсон зөвлөмж, арга зүй, мэдээллээр хангана.

Харин Г.Занданшатар захирамж гаргаж, дэргэдээ “Хөгжлийн бодлогын зөвлөл” гээчийг байгуулжээ. Уг зөвлөл нь 37 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн байна. Мөн Парламентын 14 гишүүнийг багтаасан аж. С.Цэнгүүн, Г.Лувсанжамц, С.Эрдэнэболд, Ж.Галбадрах, Б.Бат-Эрдэнэ, Ч.Анар, Б.Заяабал, Б.Хэрлэн, Д.Рэгдэл, Ж.Баярмаа, С.Зулпхар, Б.Пунсалмаа, Ж.Золжаргал, Л.Соронзонболд нар. Тэд, ирэх таван жилийн үндсэн чиглэлд туссан зорилтуудыг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, шийдлийг боловсруулах зорилготой. Эдийн засаг, нийгмийн хөгжил, техник технологийн инноваци, байгаль орчин, хот байгуулалт, гэр бүл, залуучууд гэсэн чиглэлүүдээр шийдэл санал болгоно.

У.УЯН


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Судлаач
Судлаач

Энэ засаг нэг л бишээ. аргацаасан, өдөр хоног өнгөрүүлсэн.

Иргэн
Иргэн

Оюун-Эрдэнэ муу хүн байж болно гэхдээ засгийн газар нь ийм байгаагүйм шүү. Шажигнатал ажилладаг байж

Amaraa
Amaraa

Hm heleh ch muu ug alga. Ene zuvlul geech bol bas l hetsuu garuud b shde.

Холбоотой мэдээ

Back to top button