Чуулган: Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийж, асуулт, хариулт дуусмагц хуулийн төслийг эцэслэн баталъя хэмээн санал хураалтыг явууллаа.
Улмаар 19 гишүүн татгалзаж, 73 гишүүн дэмжсэнээр 79.3 хувиар санал дэмжигдлээ.
Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,асуулт, хариулт 120 минут/
· “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/
· Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,асуулт, хариулт 120 минут/
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.