Тендерээр авлига авсан Н.Одончимэгийн хэргийг прокурорт буцаалаа
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг авлига албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2024 оны 10 сард үйлдэл дээрээ АТГ-т баригдсан.
Холбогдсон хэргийг тодруулбал, нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 55 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Түүний гэрээс 400 сая төгрөг хурааж, 48 цаг саатуулсан талаар хуулийн байгууллага мэдээлж байсан билээ.
Улмаар хэрэг шалгагдаж эхэлснээс нэг жилийн дараа буюу /2025-12-15/-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийг хийлээ.
Шүүхээс "Өмгөөлөгч нарын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулж, байр суурийг сонсолоо.
Улмаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ хуулийн 33.1 дүгээр зүйлийн
- 6.13.нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол;
- 6.14.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол;
- 6.15.мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэж хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Прокурорын байгууллагад буцаав.
О.ОНОН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУДЛАА ИНГЭЖ СҮРЖИГНЭЭД Л НАМ БОЛДОГ АРД ТҮМЭН ӨНӨӨДӨР ТАВХАН МЯНГАН ТӨГРӨГНИЙ ТӨЛӨӨ МАЧИЙЖ БАЙХАД ЭНЭ МЭТ ҮМХИЙРСЭН АЛНУУД ХЭДЭН САЯАР НЬ ТӨРИЙН НЭР БАРЬЖ АВИЛГА АВААД ЭНЭ АРИУН ЁС МӨН ҮҮ? ЭНЭ ТЭНДЭЭС ГЭР ОРНООС НЬ ИХ МӨНГӨ ХУРААЛАА АЙМААР ТОМ ХЭРЭГ ИЛРҮҮЛЛЭЭ ЗАГАСАН НҮДЭТ МОНГОЛЫН ЦАГДАА ГЭЭЛ ХУЦАЛДААД БАЙДАГ ХЭДЭН ХУЛГАЙЧ ДЭЭЛЭЭ НӨМРӨВӨӨ ТҮЙ МАЙ ШҮҮ АВИЛГА ДИЙЛЭХГҮЙ МОНГОЛ УЛС УДАХГҮЙ МӨХӨЖ ЭНЭ МӨХӨЛ РҮҮ ХӨТӨЛЖ АВААЧСАН ГЭМТНҮҮД ХУЖААГИЙН ҮМХИЙРСЭН АЛНЫ ЖИЙРЭГ БОЛООД ДУУСНАА ЭНЭ БОЛ БАТТАЙ.