Улс төрийн мэдээ

С.Бямбацогт: Төр оролцохгүйгээр иргэн, ААН авч явж чадах компаниудыг хувьчилъя

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт,

"2026-2028 онд төрийн өмчит компани, хуулийн этгээтүүдийн хувьцааг биржээр нээлттэй, ил тод арилжаалах, дуудлагаар худалдах тогтоолын төслийг УИХ-д өргөн барина.

Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолыг анхаарах асуудлуудынхаа нэг болгон үзэж байгаа. Энэ хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг онцгойлон анхаарч байна. Иргэддээ, хувийн хэвшилдээ илүү боломж олгохоор анхаарч байна. Өөрөөр хэлбэл, төр иргэд, аж ахуй нэгжийнхээ хийж чаддаг зүйлд нь оролцохоо больё. Хийж чаддаггүй зүйлд нь бодлогоор түлхүү анхаарч өгье. Булаацалдахаа больё. Булааж авахаа больё.

Энэ бодлогод 2026-2028 онд төрийн өмчит компаниуд, хуулийн этгээдүүдийг хэрхэн өөрчлөн зохион байгуулах, хувьчлах, хувьцааг нь нээлттэй ил тод борлуулах асуудал тусгагдсан. Өнөөдрийн байдлаар 100 гаруй төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа, төрийн өмчид заавал байх ёстой компаниуд байна. Эдгээрийг яаж ил тод, нээлттэй болгож, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх вэ гэдэг дээр бодлого явна.

Төр оролцохгүйгээр иргэн, ААН авч явж чадах компаниудыг хувьчилъя. Худалдана, хуйвалдана гэж ойлгож болохгүй. Олон нийтэд нээлттэйгээр хувьцааг нь биржээр зарна. Мөн дуудлага худалдаагаар худалдана. Өөрөөр хэлбэл төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй гэсэн үг.

Харин зайлшгүй төрд байх ёстой, төр өөрөө хариуцлага хүлээж ачаа үүрэх ёстой салбарууд байна. Энэ салбар дээр үйл ажиллагаа явуулъя. Тухайлбал, зам, засвар ашиглалтын компаниуд. Зам дээр иргэд бага зардлаар аюулгүй, шуурхай зорчиж байх ёстой. Энэ замыг нөхөх, засах, арчлах ажлыг хувийн хэвшлийнхэн хийх боломж сонирхолгүй байгаа учраас төр энэ ачаагаа үүрнэ. Эдгээр бодлогын хүрээнд УИХ-д өргөн мэдүүлэхээр тохирлоо" гэв.

Дараах төрийн өмчит компаниудыг хувьчилна

  • “Монголын цахилгаан холбоо” ХК
  • “Хөдөө аж ахуйн бирж” ХХК
  • “Үндэсний давхар даатгал” ХК
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК
  • “Хөдөө аж ахуйн корпорац” ХХК
  • “Шивээ овоо” ХК
  • “Багануур” ХК
  • “МИАТ” ТӨХК
  • “Төрийн банк” ХК
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
  • “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
  • “Дулааны III цахилгаан станц” ХК
  • “Дулааны IV цахилгаан станц” ХК
  • “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК
  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК
  • “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК
  • “Амгалан дулааны станц” ТӨХК

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АХАА ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ ДАРГА ЕРӨНХИЙ САЙДАА ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭЭ ХУВЬЧЛАЯ ТЭГЭХ ҮҮ? МОНГОЛЫН ТӨР ОРОЛЦОХГҮЙ САЛБАР АЛГА ЭХНЭР НӨХРИЙН ЭР ЭМИЙН АСУУДАЛД ХҮРТЭЛ ОРОЛЦОХОО БОЛЬЧИХ ТЭХ ҮҮ?

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Мөнгөтэйгөөрөө та хэдэн олигархи маань л авах байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button