НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Шатахуун хомсдож, үнэ нэмэгдсэн нь малчдын отор нүүдэлд хүндрэл үүсгэж байна

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, заавар”-ын дагуу ХХААХҮЯ, ОБЕГ, ЦУОШГ, ЭМЯ, ЗТЯ, ГБНХЯ хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2025-2026 оны зудын эрсдэлийн үнэлгээг хийсэн. Тус үнэлгээгээр Ховд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл аймгууд зудын "их" эрсдэлтэй гарсан. Тэгвэл тус аймгуудад цаг агаар ямар байгаа болон шатахууны хомсдол малчдад хүндрэл учруулж буй эсэхийг орон нутгийн удирдлагуудаас тодрууллаа.

Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа "Зудын эрсдэл харьцангуй бага болсон. Цаг агаар тогтуун, дулаахан өдөртөө -8 хэм зааж байна. Ирэх нэгдүгээр сараас хүйтэрч эхлэх байх. БНХАУ-аас дизель түлш оруулж ирж байгаа. АИ-92 шатахууныг мөн адил импортолж оруулж ирэх талаар Хятад улсын төлөөллүүдтэй ярилцаж тохиролцсон. Ирэх сараас эхлэн манайд нийлүүлэх боломжтой хариу өгсөн. Улсын хэмжээнд шатахууны нөөц дуусаад тэг зогсолт хийлээ гэхэд манай аймаг өртөг өндөр ч гэсэн БНХАУ-аас шатахуун авах боломж нээлттэй байгаа. Аймгийн хэмжээний ШТС-ууд зарим өдрүүдэд оочир дараалал үүсэх зүйл бий. Одоогоор бол хэвийн байна" гэлээ.

Увс аймгийн засаг даргын орлогч Э.Баатарсан "Хүйтний улирал дөнгөж эхэлж байгаа учраас зудын нөхцөл байдал одоогоор байхгүй байна. Цасны зузаан ихдээ 25 см, зарим газраараа цасгүй бол хунгарласан газраа нэг метр орчим. Аймгийн хэмжээнд зарим ШТС-уудад бензин тасалдсан зүйл гарсан. Энэ нь Улаанбаатар хотод шатахуун хомсдож тээвэрлэлт удааширсантай холбоотой. Одоогоор ШТС-уудад шатахуун олгох хэмжээ тогтоосон зүйлгүй хэвийн олгож байна. Шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь малчдад хүнд тусаж байна. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор малчид отор нүүдэл хийдэг. Бэлдсэн өвс тэжээл, гэр, ачаа бараагаа зөөхөөс эхлээд шатахууны хэрэгцээ их шаардагддаг учраас санхүү мөнгөний хувьд хүндрэл үүсэж байх шиг байна" гэсэн мэдээлэл өглөө.

Баян-Өлгий аймгаас тодруулахад "Шатахууны хомсдолоо дагаад үнийн хөөргөдөл ажиглагдаж байна. Саяхан АИ-92 шатахуун нэг литр тутамдаа 130 төгрөгөөр нэмэгдсэн. Манай аймаг бусад аймаг сумдыг бодвол нийслэлээс алслагдсан хол учраас шатахуун үнэтэй байдаг. Гэхдээ шатахуун тасарсан тохиолдол гараагүй байна. Цаг агаарын хувьд зудын урьдчилсан үнэлгээгээр манай аймаг эрсдэлтэй гарсан. Одоогоор нөхцөл байдал хүндэрч, мал олон тоогоор хорогдсон тохиолдол гараагүй, хэвийн байна" гэв.

Хөвсгөл аймгийн Ашигт малтмал, газрын тосны улсын байцаагч Ч.Цэрэнсүрэн "АҮЭБЯ-нд бид өдөр тутамдаа шатахууны нөөцийн мэдээг явуулж байгаа. Зарим шатахуун тасарсан сумдад яаралтайгаар шатахуун нийлүүлэх зэрэг албан бичгийг хүргүүлдэг. Тиймээс хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэх боломжтой болсон. Одоогоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд 220,000 литр АИ-92, 18,000 литр АИ-95, 20,820 литр түлшний нөөцтэй байна. Шатахууны нөөц багасаад 10,000 литр шатахуун үлдэхэд ШТС-ууд хязгаартай олгож эхэлдэг. Түүнээс үүдэн зарим өдрүүдэд шатахууны дараалал үүссэн. 10-р сараас эхлээд шатахуун тасалдуулахгүй олгохоор ажиллаж байна. Хамгийн хойд захын Цагааннуур сумдад цас их орсон үед зам харилцаа асуудалтай. Мөн аймгийн төвөөс алслагдсан сумдад үндэсний хэмжээний томоохон ШТС-уудын салбар байхгүй. Орон нутгийн иргэдийн үүсгэн байгуулсан ганц ШТС байдаг. Шатахууны хомсдол үүсэх үеэр жижиг орон нутгийн ШТС-ууд бензинээ татаж чадахгүй байдалтай болдог.

Цаг агаарын нөхцөл байдал хүндрэхтэй холбооотойгоор шатахуун хомсдох үеэр аймгийн онцгой байдлын газрын тээврийн хэрэгслүүд болон эмнэлэгийн машинууд шатахуунгүй болох эрсдэл байдаг учраас гамшгаас хамгаалахын хуулийн дагуу бензинээ нөөцөлсөн. Ханх суманд шатахуун тээвэрлэн очихолд хүндрэлтэй байдаг. ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгсэл явах боломжтой учраас шатахуунаар хангахад бэрхшээлтэй. Мөрөн сумын хэмжээнд 30 шахам ШТС байдаг. Түүнийг бүгдийг нь хоослоод сумдуудаа шатахуунаар хангах тохиолдол гарсан. Энэ мэт арга хэмжээ авч аргалж байна. Үнийн хувьд харилцан адилгүй, зарим ШТС-уудад АИ-92 литр тутамдаа 3000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа" хэмээсэн юм.

Түүнчлэн "Ханх сумын зарим иргэд өөрсдийн машинаараа Оросын хил рүү гарч банкаа дүүргэж ирээд АИ-92 бензинийг литр тутмыг нь 4000 төгрөгөөр худалдаж байна" гэх мэдээлэл иргэдээс ирэх болсон байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манайх Увсынх отор хийдэг айл болохоор шатахуун нэмэгдэх бүрт л хамгийн түрүүнд мэдрэгддэг шүү өвс тэжээл зөөх машин олдохгүй эсвэл үнэ нь тэнгэрт хадчихдаг болохоор зуднаас илүү шатахуун айдас болчихоод байна

Зочин
Зочин

Zamiin uldegdliig malchid bid l uurch baina gej bodogdдог tsas ihtei ued otor hiih gazar ruu yavaхад benzin olohgui navchihna hudlaa hotod baigaachin medehgui l bh

Зочин
Зочин

Ховдын захад амьдардаг хүний хувьд одоохондоо цаг агаар гайгүй ч шатахуунд дараалал үүсэх болгонд айдас төрөөд байдаг учир нь хүйтрэхэд асуудал яаж эргэхийг хэн ч мэдэхгүй байна

Зочин
Зочин

Mongoliin hodoo nutag bodit baidlaaraa l baina malchid bol heregtei uydaa benzin oldohgui gej hamgiin ih sanaa zovdog bolohoos zud tsasnaas ch iluu ailgaj baina

Зочин
Зочин

Баян Өлгийд бензин үнэтэй байсаар ирсэн ч сүүлийн үед бүр дэндүү нэмэгдэж жирийн иргэд машинтай явж чадахгүй шахуу боллоо отор нүүдэл ярих ч хэцүү байна

Зочин
Зочин

Uvs aimagt tsas ih orohod zam haagdana tegeheer benzin bhgui bol malaa avrahiin tuhai bodoh ch bolomjgui ene bol tur zasgiin bodlogo dutaad bgaagiin ilrel

Зочин
Зочин

Засаг дарга нар хэвийн байна л гээд байдаг ч сумын төвөөс хол амьдардаг малчдад байдал өөрөөр харагдаж байна шатахуун дуусахад хэн биднийг бодож ирэх юм бол доо

Зочин
Зочин

Huduunii hun bolgon l heden litr benzin bol hamgiin chuhal nuuts bolson tsag agaaraas iluu benzin duusna geheer sanaa zovoh yum ene bol unen bodit baidal

Зочин
Зочин

Хөвсгөлд аялал жуулчлал гээд л ярьдаг хэрнээ энгийн иргэд малчдын шатахууны асуудлыг шийдэж чаддаггүй нь харамсалтай цаана нь хүний амьдрал явж байгаа шүү

Зочин
Зочин

Hanh sum ruu benzin zuuhad zovlon baigaa gej sonsdog ene bol tur zasag nuhцul baidald bgeltei bish baigaagiin tod jishee yum daa

Зочин
Зочин

Малчид өөрсдөө хил даваад бензин авч ирээд зарж байна гэдэг бол байдал ямар хүнд байгааг л харуулж байна төр нь хаана байна вэ гэж асуумаар

Зочин
Зочин

Oros ruu garch banka duurgeh irgediig buruutgahad hetsuu tegeheer uur arga baihgui uchraas l tiim alham hiij bgaa shuu dee

Зочин
Зочин

Зудын эрсдэл бага байна гэж хэлэх амархан ч нүүдэл хийж чадахгүй бол зуднаас дор юм болдогийг хотын дарга нар ойлгохгүй байна

Зочин
Зочин

Benzinii une ossoor baihad malchid orlogo nemegdej bgaa bish harin ch tsas zudnaas hamaarch bur bagasaj baina ene bol shudraga bish

Зочин
Зочин

Аймгийн төвд шатахуун байгаа ч сумдад очиход тэс өөр зураг харагддаг зам муу тээвэр байхгүй гээд бодит амьдрал ярвигтай

Зочин
Зочин

Zudnaas urdchilan sergiileh gej yaridag bol yamarch baasan yavaa benzin tuluultoi bh yostoi shuu dee ene bol hamgiin engiin logic

Зочин
Зочин

Малчдын амьдрал хотынхоос шал өөр гэдгийг ийм үед л ойлгож эхэлдэг юм байна бүгд л өөрсдийн аргаар аргацааж байна

Зочин
Зочин

Shatakhguun tasarna geheer hamgiin ehend emneleg ontsgoi baidliin mashinuudaa bodoh yostoi baih ene tal deer bgel dutaad baina

Зочин
Зочин

Хэвийн байна гэдэг үг ард иргэдийн хувьд итгэл төрүүлэхээ больсон яг газар дээрээ очоод үзэх хэрэгтэй санагддаг

Зочин
Зочин

Aimagiin darga nariin medeellees iluu irgediin yariag sonsmoor baina uchir ni unen bodit baidal tiishee l bgaa

Холбоотой мэдээ

Back to top button