БАРИМТУУД: Эпштейн 2017 оны сонгуулиар Х.Баттулгыг дэмжиж, Монголд оффшор бүс нээхийг идэвхтэй ярилцаж байжээ
АНУ-ын Хууль зүйн яам болон Холбооны мөрдөн байцаах товчоо бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейний хэргийн талаар хэд хэдэн удаа баримт нийтэлж байсан. Ерөнхийлөгч Доналд Трамп нэмж баримт нийтлэлгүй удаан хугацаанд гүрийсний эцэст өнгөрсөн жил Конгресс дахь Бүгд найрамдах намынхан Эпштейний файлуудыг ил болгохыг дэмжих хэрэгтэй гэсэн юм.
Конгресс арваннэгдүгээр сарын 18-нд Эпштейний баримт бичгүүдийг ил болгохыг дэмжиж, Трамп гарын үсэг зурсан. Тэр өдрөөс хойш АНУ-ын Хууль зүйн яам дөрвөн удаа баримт бичгүүд нийтэлсэн юм. Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт /2026.01.30/ гурван сая гаруй хуудас бүхий файл дэлгэсэн. Тэдгээр баримт бичиг дотор Билл Гейтс, Стивен Хокинг, Илон Маск, Билл Клинтон, Доналд Трамп зэрэг хүмүүсийн нэр байжээ.
Жеффри Эпштейн гэж хэн байв?
Жеффри Эдвард Эпштейн нь хүүхдийн хүчирхийллийн хэргээр ял сонссон Америк гаралтай санхүүч байв. Тэр 2019 оны наймдугаар сард шоронд хоригдож байхдаа нас барсан. Тэрээр Гилэйн Максвеллтэй хамтран бэлгийн мөлжлөгийн хэрэг үйлддэг байсан юм. Масквелл насанд хүрээгүй охидыг ажилд авна хэмээн хуурч Эпштейнтэй холбож өгдөг байсан. Эпштейн АНУ болон гаднын орнуудын улс төрийн элитүүдийг өөрийн хувийн арал дээр авчирдаг байсан гэгдэж буй.
Эпштейн 2019 оны наймдугаар сард шоронд хоригдож байхдаа нас барсан. Задлан шинжээч түүнийг өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн гэж дүгнэсэн байдаг. Түүний өмгөөлөгч нар энэ дүгнэлтийг нь эсэргүүцсэн, мөн олон нийт түүнийг амиа егүүтгэсэн гэдэгт эргэлзэж буйгаа ихээхэн илэрхийлсэн юм. Учир нь түүний нас барсан өдөр шоронгийн хэд хэдэн камер ажиллагаагүй байсан. Энэ жилийн долоодугаар сард АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Эпштейн амиа хорлосон гэдгийг батална хэмээн бичлэг нийтэлсэн. Гэвч тус бичлэгийн 2 минут 53 секундийг хассан байсан гэдэг нь нотлогдсон юм. Холбооны мөрдөх товчоо тус бичлэгийг эх хувиараа байгаа хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж, түүнийг элитүүд хөнөөсөн гэх хуйвалдааны онол хүч авсан.
Шинэ файлууд
Баримт бичгүүд дунд Монгол Улстай холбоотой зүйлс байв. Өмнө нь нийтэлсэн баримт дунд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дурдагдсан талаар манай агентлаг цуврал нийтлэл бичиж байсан. Тэрхүү нийтлэлийг мэдээний төгсгөл хэсэгт байрлах холбоос дээр дарж уншаарай.
Шинээр нийтлэгдсэн баримтууд дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой имэйлүүд багтжээ. Мөн Чулуунхүүгийн Ганбат нь Эпштейн рүү Х.Баттулгын талаар имэйлүүд илгээж байжээ. Мөн Ч.Ганбат Эпштейнтэй криптовалют, Монгол Улсын төр криптовалют гаргах талаар имэйлээр холбогдон ярилцсан байна.
Эргэн сануулахад, Ч.Ганбат нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан бөгөөд төмөр замын авлигын хэрэгт холбогдож, мөнгө угаасан, хөрөнгө завшсан гэх үндэслэлээр түүнийг интерполоор эрэн сурвалжилж байсан юм.
Ч.Ганбатын нэрийг АНУ-ын Хууль зүйн яам Эпштейний файлуудад зориулж нээсэн хэсгээс хайхад 194 илэрц гарч ирэв. Баримтуудаас харахад Ч.Ганбат анх 2015 оны аравдугаар сарын 23-нд имэйл илгээсэн байна. Тус имэйлд “Утсаар ярьсныхаа дараа биткойны талаар бага зэрэг судалгаа хийлээ. Тантай үүнийг Монголд хэрхэн ашиглаж болох талаар ярилцаж болох уу” гэж бичжээ. Үүнээс харвал тэр Эпштейнтэй 2015 оны аравдугаар сараас өмнө холбоо тогтоосон байсан аж. Тэрхүү имэйлд Эпштейний өмнөөс өөр нэг хүн хариу өгчээ.
2017 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль явагдсан. Ч.Ганбат Эпштейн рүү ерөнхийлөгчийн сонгуулийн явцын талаар мэдээлэл өгч, имэйлдээ Х.Баттулгыг манай хүн хэмээн тодотгож өгчээ. Имэйл бичихдээ Ч.Ганбат өөрийгөө “RVJ Capital” фирмийн захирал хэмээн бичсэн байна. Файл дээр бичсэн тайлбараар бол “RVJ Capital” нь “Ratnavajra Capital LLC” фирм аж. Тус фирмийн сайтаас харвал “Ratnavajra Capital LLC” нь 2016 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Делавер мужид бүртгүүлж байжээ.

Ч.Ганбат Эпштейн хоёр 2017 оны зургаадугаар сарын 26-нд солилцсон имэйлүүдээс онцолбол:


Ч.Ганбат: Сайн уу Жеффри, холбогдсонд баярлалаа. Санал хураалт зүүний стандарт цагаар 10:00 цагт (Монголын цагаар 22:00) дуусна. 17:00 цагийн байдлаар ирц 45.6 хувьтай байна. 2016 оны парламентын сонгуультай харьцуулахад ирц 2 хувиар бага байна. Бямба гарагт болсон мэтгэлцээнд Баттулга маш сайн оролцсон. МАН олон янзаар санал хулгайлах гэж оролдож байна. Гэхдээ олон нийт саналын хулгай дээр маш сонор сэрэмжтэй байгаа. Хүмүүс энэ сонгуулийг юуг ч худалдахад бэлэн улс төрчдийн эсрэг улсынхаа бүрэн эрхээ хамгаалах зүйл гэж харж байна. Элбэгдорж болон түүний эргэн тойрон дахь хүмүүс улсаасаа урвасан хүмүүс гэгдэн унаж магадгүй. Олон нийт дунд нэр хүнд нь хамгийн муу болно гэсэн үг.
Эпштейн: Явцын мэдээ байна уу?
Ч.Ганбат: Баттулга 330,773 (Манай хүн), Энхболд 265,426, Ганбаатар 268,562” гэжээ.
Эпштейн: Дахин сонгууль явуулна гэсэн үг үү. Тэгвэл хэзээ явуулах вэ, тэр ялах хэр магадлалтай вэ
Ч.Ганбат: Ардчилсан нам бас Баттулга дэмжигчдэдээ талархан мэдэгдэл хийж байна. Дахин сонгууль явуулах нь зайлшгүй болсон тул Сонгуулийн ерөнхий хороо маргааш дахин санал хураалтын он сарыг зарлана гэж Баттулга хэллээ. МАХН санал хураалтын сүүлийн 15 минутад санал нэмэгдсэнийг хардаж байна.
2016 оны долоодугаар сарын 8-нд Ч.Ганбат Эпштейн хоёр ийнхүү имэйл солилцжээ:


Ч.Ганбат: Урьдчилсан дүнгээр Баттулга дахин сонгуульд 50 хувиас дээш санал авах шаардлагыг хангаж ялалт байгууллаа. Хэдэн цагийн дараа албан ёсны үр дүнг танилцуулна. Дэмжсэнд баярлалаа
Эпштейн: Гайхалтай, та болон танай улсын өмнөөс баяртай байна.
Ч.Ганбат: Маш их баярлалаа. Одоо л жинхэнэ ажил эхэлж байна. Монгол Улсад оффшор бүс нээж өгөх таны санааг хэрхэн цаашид хэрэгжүүлж болохыг хэлж өгөөч
Эпштейн: Монголын Цахим Валют. Олон улсын анхаарлыг их татаж, хүмүүс дунд сэтгэл хөөрөл үүсгэнэ. Зарим хүн бүр Чингис Койн гэж нэрлэж магадгүй
Ч.Ганбат: Гайхалтай байх байх.
Эпштейн: Ерөнхийлөгч есдүгээр сард НҮБ-д ирнэ гэж бодож байгаа. Тэр үед эхлэх үү
Ч.Ганбат: Тийм ээ, тэрнээс өмнө та бид хоёр бэлтгэл ажил хийх хэрэгтэй.
Ч.Ганбат: Баттулга саяхан залгалаа. Тэр танд дэмжлэг үзүүлсэнд талархаж илэрхийлж буйг нь дамжуулж өгөөрэй гэсэн. Мафи төрийн эсрэг тэмцэх амаргүй байлаа. Одоо ажил эхэллээ. Та үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.
Эпштейн: Туслахдаа баяртай байх болно. Надад мөнгө хэрэггүй, нэг төрлийн сорилт гэж харсан. Харин үүний оронд надад хийж өгөх зүйл бол түүнийг..... (her гэдэг үгийг ашигласан тул эмэгтэй хүн) ус болон эрчим хүчний салбарт ажилтай болгох. НҮБ эсвэл Монголд төвтэй ажил байсан ч болно. Тэр эмэгтэйн цалинг нь би төлж болно.
Ч.Ганбат: Сайн уу Жеффри, амралтын өдрөө сайхан өнгөрүүлж байгаа гэж найдаж байна. Та боломжтой цагаа надад хэлээрэй. Би мягмар гарагаас баасан гарагийн хооронд Вашингтон хотноо байна. Уулзаад биткойны тухай ярилцахад тохиромжтой өдрүүд. Боб, Жоэл хоёртой бас хамтарч ажиллаж байгаа.
Дээрх имэйлүүдээс харвал Ч.Ганбат Эпштейнтэй имэйлээр харьцахаас гадна уулздаг байсан бололтой. Мөн албан тушаалтай болгож өгнө гэсэн эмэгтэйн талаар тэд дахин ярилцаж, Эпштейн түүнд засгийн газраас албан ёсны урилга илгээж болох талаар асуусан байна.

Шинээр нийтлэгдсэн баримтууд дунд Х.Баттулга албан тушаалтнуудаа томилж байгаа талаарх имэйлүүд байсан юм. Мөн 2015 оны Таван Толгой, төмөр замын талаарх үйл явдлыг бичиж өгсөн баримт байв. Тэрхүү бичиг дээр “2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүн Л. Эрдэнэчимэг, Х. Баттулга нар Таван Толгойн асуудлаарх "Хууль зүйн дүгнэлт"-ийг УИХ-ын даргад албан ёсоор өргөн барьсан” гэж бичжээ.


Сонирхолтой нь файлууд дунд Ч.Ганбатыг “Liberty Partners” фирмийн удирдах гишүүн гэж бичсэн баримт байна. Тэрхүү баримт бичиг нь "Edmond de Rothschild" буюу Ротшилдын банкнаас санхүүжилт авах саналын тухай юм.
“LinkedIn” дээрх “Liberty Partners”-ийн аккаунтыг харвал 2010 онд Монгол Улсанд байгуулагдсан санхүүгийн зөвлөгөө өгдөг компани гэжээ. Дээр дурдсан “Ratnavajra Capital LLC” фирмийн сайт ажиллаж байсан бол “Liberty Partners”-ийн сайт ажиллахгүй байгаа юм.
Эх сурвалж: DOJ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ мэдээг уншаад үнэхээр толгой эргээд байна улс төр бизнес гэдэг чинь иймэрхүү далд холбоотой байдаг юм уу жирийн бидэнд бол хэзээ ч ойлгомжгүй санагдаж байна үнэнийг нь ил болгох ёстой гэж бодож байна ард түмэн мэдэх эрхтэй шүү дээ гэж бодсоор суулаа
Женкогийн туслах Ганбат чинь женкогийн хулгайн мөнгийг офшорт угаадаг хулгайч. Монголоос төлийн мөнгө хулгайлаад зугтчихсан шүү. Одоо интэрполоор эрээ сурвалжлагдаж байгаа. Женко лалрын шууд бариад гянданд хийх л ёстой доо уг нь.
Хахаха энэ Баттулгад оролцоогүй муу юм гэж алгаа бүүр хаа байсан америкийн гаж донтонтой хүртэл холбогдоод авчээ.17 чингэлэг спиртийн хэрэг Сайншандын аж үйлдвэрийн парк Майдар төсөл төмөр зам гацааж улсаа хорлосон төмөр зам бариулахдаа өргөн цагирагтай бариулж улсаа хорлосон төгрөг нуурын ордыг зарсан мах импех баянгол зочид буудал талх чихэр компануудыг хужаа өвгөнтэй нийлж үнэгүйдүүлж хувьдаа авсан гэх мэт бичээд байвал дуусахгүйнээ хахаха
Улс төрчид баян хүмүүс хоорондоо ингэж наймаалцаж байдаг гэдгийг одоо л нэг сайн харж байна биднийг сонгуульд очиж саналаа өг гээд л байдаг цаанаа бол өөрсдөө тохироогоо хийчихсэн байдаг юм шиг
Чингис койн гэж салхин мөнгө гаргаад самарч амжаагүйд жэнкод талархая . Буруу гарын бизнэс хөгжих гэж байж дээ
Bi ene medeeg unshaad uneheer tolgoi ergeed baina uls tur biznes gej iim dalд holbootoi baidag yum uu jiriin bidend bol hezee ch oilgomjgui sanagdaj baina unen ni il bolgoh yostoi gej bodoj baina ard tumen medeh erhtei shuu dee gej sanana
Ийм юмнууд олон жил дарагдаад яваад байсан гэхээр аймшигтай юм аа манайхан ч бас холбогдсон байж магадгүй гэхээр бүр уур хүрээд байна хэн хэндээ хариуцлага тооцох ёстой биш үү жирийн хүмүүс л үргэлж хохирч үлддэг
Bi uuriin bodloor bol iim hereg il boloh ni sain gehdee hentsuu barimt notolgoo ni boditoi baih yostoi gej boddog hudlaa tsuuhun hunii ner gargaad ongoroh ni bur ch muu sanagdaj baina
Zarimdaa ene bugd zohiomol yum bish uu gej bodogdono neg niigmiin anhaarlig oor tiish ni burguuleh gej iim shuumjlel gargadag yum bish uu geh ergelzee turdug
Эпштейн гэдэг хүн анхнаасаа л сэжигтэй байсан одоо бүр ил тод болж байна ийм хүмүүстэй холбоотой байсан улс төрчид яаж нүүр бардам явдаг байна аа үнэхээр ойлгохгүй юм
Bi zaluu hun l dee gehdee iimerhuu medeeniig unshaad irne gedeg itgel aldagduuldag neg taldaa buh yum ni munguur shiiddeg yum shig sanagdaad baih yum
Манай улсад оффшор крипто гээд янз бүрийн юм яригдаад байдаг нь иймэрхүү суурьтай байж магадгүй гэхээр бүр айдас төрж байна хэн бидний ирээдүйг ингэж зараад байна аа
Hun bur l oor oorooroo l amidrah geed zutgeed baina getel deer ni iim tom herguud bolood baih yum ene niigem haashaa yavna daa
Ийм том файлуудыг ил болголоо гээд үнэн зөв тайлбар өгөхгүй бол жирийн хүмүүст ойлгомжгүй л үлдэнэ дахиад л цуурхал хардлага л нэмэгдэнэ шүү дээ
Zarim ni bol ene bugdiig unshaad l shuud itgeed hun doromjlood ehelsen baina gehdee barimt unen eseh ni todorhoi boloh hurtel tgevleh ni buruu l sanagddag
Хэн нэгнийг шууд буруутгахаас өмнө бодох хэрэгтэй гэхдээ ийм имэйл мэйл гарч ирээд байхад бас зүгээр сууж болохгүй нь ойлгомжтой
Bi bas ene Ch Ganbat gedeg hunii tuhai umnu ni sonsoj baisan yum shig baina neg l ikh mungutei holbootoi asuudluud yrigdaad baisan sanagdaj baina
Манай хэвлэл мэдээлэл заримдаа ийм сэдвийг дөвийлгөөд дараа нь чимээгүй болчихдог нь харамсалтай үнэхээр эцэс хүртэл нь мөшгих хэрэгтэй
Zarim ah duu nartaa ene medeeniig yrihad hen ch itgehgui hudlaa yum bhaa geed l togoon neg negniigee shuumjleed suuj baidag
Элитүүд биднийг тоохгүй өөрсдийн хүрээлэлдээ л амьдардаг гэдэг нь эндээс тод харагдаж байна бид татвар төлөөд л чимээгүй явдаг
Mongolchuudiin program ashiglaj hiisen zohiomol hulhi BUTEEL. Uursdiigoo ih tom, delhiid garchihsan gej seruun zuudlev
ene ganbat gej hujaa gulgiig amerikd ni barivchluulaach
Delhiin tom tom udirdagch nar iim asuudaltai holbogdson geed ogtsorch shorond orj bhad manaih ene bulainuuddaa arga hemjee avdagguim bhdaa
Эпштейн хэмээх энэ маньяк Оросын КГБ-д, дараа нь ФСБ-д элсэгдсэн агент байсан нь баримтаар нотлогджээ!!!