Гэмт хэрэг

Б.Мандахбаярт есөн жил хорих, Э.Амарбат нарын таван хуульчийг ₮5.4-27 саяар торгох ял оноов

Э.Амарбат нарын долоон хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /2025-04-15/-нд болж, гэм буруугийн шүүх хурлыг зарлаж байсан. Гэсэн ч өнгөрсөн 10 сарын хугацаанд 7-8 хойшилсоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн сарын 20-ноос эхлэн хэлэлцэж, Б.Мандахбаяр, Ц.Гантулга, П.Энхтогтох, Э.Амарбат, П.Одонтунгалаг, Б.Батсүх нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага тооцлоо.

Хэргийг тухайлбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор асан Э.Амарбат, “Баянхотгор” гэх компанид удирдах албан тушаал хашиж асан Б.Мандахбаяр, өмгөөлөгч П.Одонтунгалаг, хуучнаар ШШҮХ-д эрх бүхий албан тушаал хашиж байсан Ц.Гантулга, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан П.Энхтогтох, хуульч Б.Батсүх, Ш.Батхолбоо нарыг эрүүгийн хэд хэдэн үйлдэлд холбогдуулан НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн юм. Тодруулбал, дээрх хүмүүсийг албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, өгсөн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, Б.Мандахбаярыг бусдын эд хөрөнгийг залилсан, бусдыг амиа хорлоход хүргэсэн хэрэгт холбогдсон.

Яаж шийдвэрлэв, Б.Мандахбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон, залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг үйлдсэн, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцлоо. Улмаар нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хасаж, нээлттэй хорих байгууллагад есөн жил хорих ял оноолоо. Мөн Б.Мандахбаяраас 11 тэрбум гаруй төгрөг гаргуулан хоригч БНХАУ-ын иргэнд олгуулахаар шийдвэрлэв.

Мөн Ц.Гантулга, П.Энхтогтох, Э.Амарбат нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон, уг гэмт хэргийг үйлдсэн гэм гэм буруутайд тооцсон. Ц.Гантулга, П.Энхтогтох нарын нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, тус бүрийг нь 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Харин Э.Амарбатын төрд ажиллах эрхийг тэдэнтэй адил хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр торгохоор боллоо.

П.Одонтунгалагийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцон уг эрхийг нь хоёр жил хасаж, 10 сая, Б.Батсүхийг эл хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торголоо.

Харин энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Ш.Батхолбоогийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан юм. Түүнчлэн Э.Амарбатын хахууль авсан, Б.Мандахбаярын хахууль өгсөн гэх үйлдлийг мөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон юм.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэт удаж, шийдсэн л болохын, Монголын шүүх !

Зочин
Зочин

Төрд ажиллах эрхийг нь насан туршид нь хасаач ээ!

Зочин
Зочин

Шүүхийнхэн бүгд авилгалчид болсон. Одоо нэгнээ хамгаалдаг тогтолцоонд оржээ

Зочин
Зочин

Хятадуудын талд шүүхийн шийдвэр гардаг болжээ. Наад хятадууд чинь газрын ховор элементийн лицензийг нь авах гэж хүчлээд, болохгүй болохоор нь хэрэгт оруулчихлаа шүү дээ. Найз нөхдийг нь бүгдийг хэлмэгдүүлээд хаячихлаа. Хятадууд манай төр засгийг удирддаг болжээ аймшиг.

Холбоотой мэдээ

Back to top button