Улс төрийн мэдээ

Б.Энхбаярын үед “хөдлөөгүй” АТГ, сайд солигдсоны дараа 110 сая ам.долларын араас “амь орлоо”

Гуравдугаар сард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ төө зузаан цаасан материалтай хавтас сугавчлан АТГ-т хүлээлгэн өгсөн бөгөөд энэ нь “Бодь” группийн нүүрсний орлогоос Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт авлигын хэлбэрээр өгсөн гэх асуудал байв.

Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас Бодь группийн нүүрсийг түрүүлж хилээр гаргадаг байсан гэх агуулгыг хөндсөн. Түүнчлэн Нүүрсний сонсголыг удирдаж байсан Б.Энхбаяр Бодь-ийн уг асуудлаар сонсголоор ил гаргана гэж байсан ч дундаас нь Бортээг болон хувирсан буюу ийн өөрчлөгдөхөд Бодь группээс 500 болон 800 мянган ам.долларыг авсан хоёр цагийг бичлэг, гэрчийн мэдээлэл бий хэмээн АТГ-т 894 хуудас материалыг Л.Оюун-Эрдэнэ өгсөн.

Түүнчлэн,  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой буюу түүнийг томоохон компаниуд дээр сенсацыг сенсацаар дарж, хахууль авдаг найз нөхөд хуульчдын бүлэглэлтэй төдийгүй Бодь группт ажилаж байсан намтраа өөрчилж, холбоотой мэдээллүүдээ устгахаар ажиллаж байгаа хэмээн мэдэгдсэн юм.

Гэтэл үүний араас АТГ түүний өгсөн холбогдох материалын дагуу Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нартай холбоотой агуулгаар шалгалт хийх бүү хэл дуудаж уулзаа ч үгүй.

Өөрөөр хэлбэл хууль зүйн сайдынхаа нэр холбогдсон хэргийг АТГ шалгах зориг хүрээгүй юу эсвэл хэн нэгэнд тэднийг шалгуулах сонирхол байгаагүй юу. Юутай ч нам жим байж байгаад Засгийн газар солигдож, С.Амарсайхан Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ирсний араас АТГ гэнэтхэн амь орлоо.

Учир нь өчигдөр Л.Оюун-Эрдэнийг дуудаж тайлбар мэдүүлэг авсан бөгөөд гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байна.

Ингэхээр одоо хуулийн шинэ сайдтай болсон тул АТГ дээрх асуудлыг шалгаж, улс төрийн тодорхой маргаануудад цэг тавих хүлээлт бий болов.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүрэлсүх хөдөлгөхгүй байгаа нь тодорхой. Мань эр дор хаяж 50 сая долларыг нь хусаа биз. Баттулга бол бүр ч ихийг хуссан

Зочин
Зочин

Яст мэлхийн хурдаар ажилладаг хуулийн байгууллагатай энэ улс бүтэхгүй ээ

Зочин
Зочин

Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei b#####i nuh

Холбоотой мэдээ

Back to top button