НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Автобусанд зорчиж явахдаа нас барсан иргэн замаас дайгдаж суужээ

Өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр Чингис хотоос Улаанбаатар чиглэлийн авто зам буюу Дуутын даваа орчимд 17:00 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарч зургаан хүн амь хохирсон. Тодруулбал, Дорнод аймаг руу зорчиж явсан автобус, Улаанбаатар хот явж байсан "Harrier" маркийн автомашинтай мөргөлджээ. Тухайн нийтийн автобус нь Монголын оюун ухааны академиас Улаанбаатар хотод зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан 35 хүүхэд болон найман том хүн тээвэрлэж явсан аж. Ослын улмаас автобусанд явсан нэг том хүн, "Harrier" маркийн автомашин зорчиж явсан нэг гэр бүлийн таван хүн буюу хоёр том хүн гурван хүүхэд нийт зургаан иргэн нас барсан байна.

Автобусанд зорчиж явахдаа нас барсан иргэн нь замаас дайгдаж суусан бөгөөд осол болох үед автобусны цонхоор хүчтэй шидэгдсэн байжээ. Харин хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд хамт зорчиж явсан хоёр иргэний бие тааруу байгаа юм.

Тэгвэл Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ. Улмаар ГССҮТ-ийн эмч нар шуурхай бэлэн байдалд шилжин хүүхдүүдийг хүлээж авах юм. Үүнтэй холбоотойгоор Хэнтий аймгийн Онцгой комисс хуралдаж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэргэжлийн эмч, яаралтай түргэн тусламжийн авто машин гаргаж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот хүртэл дагаж явж эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Тухайн ослын газарт цагдаа, эмнэлэг, онцгой байдлын алба хаагчид ажилласан бөгөөд тээврийн хэрэгслийн алиных нь буруу болох, хурд хэтрүүлсэн эсэх асуудлыг шалгаж байгаа аж. Урьдчилсан байдлаар буюу автобусны жолоочийн мэдүүлгээр "Harrier" маркийн тээврийн хэрэгслийн буруутай үйлдлээс болсон гэж мэдүүлжээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинТүүх ч
ЗочинТүүх ч

Манайхан нөгөө сайн явж ирэв үү гэдэг болохоос хурдан явж ирэв үү гэдэггүй гэдгийг ямагт бодож явмаар юмаа

Шар энхээ
Шар энхээ

Манайхан ч хурд хэтрүүлээд гүйцэж түрүүлэх боломжгүй урдаас машин ирж байхад шахаж орох гээд үхэлдээд давхидагын энэ зангаа л засахгүй бол гэр бүлээрээ хүйс тэмтэрүүлээд байна шдээ

Зочин
Зочин

tegeed baina

Зочин
Зочин

Гарчигаа мэдээнийхээ агуулгатай нийцүүлж өгч болоогүй юм уу? Энэ сэтгүүлч нар Монгол хэлээ мэддэг үү!

Зочин
Зочин

гэр бүлээрээ явж байсан хүмүүс амь насаа алдсан нь үнэхээр харамсалтай

зочин
зочин

Ямар хачин гарчиг вэ. Зорчигч замаас дайгдаж суусан болохоор тэр хүний халуун амь хамаагүй юм уу?

Зочин
Зочин

Эвгүй гарчиг бна даа . Автобусанд зорчиж явахдаа нас барсан гэдэг нь осолд хамаагүй юм шиг , бас дайгдаж суусан гэдэг нь сонин ойлгомжгүй хэлний болон найруулгын ямарч мэдлэг алгаа

Зочин
Зочин

жолооч нар хурд хэтрүүлэхээ болих хэрэгтэй

Зочинолдо
Зочинолдо

ослоор нас барсан иргэн тус автобусанд замаас дайгдан суусан байжээ ч гэдэг юм уу арай өөрөөр найруулан бичих ёстой шүү дээ хачин сүнс суусан юм шиг эвгүй бичсэн бн хэлний боловсрол таг

Зочин
Зочин

энэ мэт осол дахиж бүү гараасай

Зочин
Зочин

ямар аймшигтай осол вэ ум ма ни бад мэ хум

Зочин
Зочин

huuhduud eruul baiгаад bayarlaj bn gehdee uneheer haramsaltai

Зочин
Зочин

энэ мэт осол дахиж бүү гараасай

Иргэн
Иргэн

АЮУЛГҮЙ БАЙДАЛ номер 1 тул жолооны ард суусан бол битгий яар.Бусдад хүндэтгэлтэй ханд.Чи 5 минут хүлээлээ гээд чамаас юу ч хорогдохгүй шүү дээ.

Зочин
Зочин

am nasaa aldсан humuust gun emgenel ilerhiilie

Зочин
Зочин

ene bol uneheer haramsaltai medee bn

Зочин
Зочин

osol bolohod neghan sekund l hangalttai

Зочин
Зочин

huuhduudiin setgel sanaand ih nuluuluh baih daa

Зочин
Зочин

Одоо автобус хурд хэтрүүлж явахаас больсон .Хэтрүүлбэл төв диспетчер хурдаараа гэж хэлдэг шүү.Өөрөөр хэлбэл байнга хянаж байдаг

Зочин
Зочин

osol bolohod neghan sekund l hangalttai

Зочин
Зочин

замд дайгдаж суух нь ч бас эрсдэлтэй юм байна

Unubold
Unubold

Ggg

Unubold
Unubold

Wwwweududygzgdhdyd7udududhhchx

Unubold
Unubold

123536yhsshdhhdggx

Зочин
Зочин

Yhcen hvn zamaas daigdsan gd bh shig

Туулай
Туулай

Замаас дайгдвал гарцаагүй үхэх юм байна даа.

Нэр уншаад яахийн бро
Нэр уншаад яахийн бро

Жолооч нь үхсэн үү багш нь үхсэн үү. Ам бүл 5 уулаа үхнэ гэдэг чинь арай шүү!!!!

Rana
Rana

Энэ үйлчилгээ хэрэгтэй хүн бүрт би trustwavehackerstech-ийг санал болгож байна. Би криптовалютад хөрөнгө оруулахаар шийдээд өнгөрсөн оны сүүлээр криптовалютаа хөрөнгө оруулагчдаа алдсан. Миний дансыг удирдах ёстой залуу бүх хугацаанд луйварчин байсан. Би 56,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эхэндээ миний үр дүн болон ашгийн хэмжээ сайн харагдаж байсан. Мөнгөө татаж чадахгүй болсны дараа санаа зовж эхэлсэн бөгөөд залилуулсан гэдгээ ойлосон. Би trustwavehackerstech болон түүний надад хөрөнгөө буцаан авахад хэрхэн тусалсан талаарх зарим тоймыг олж харсан. Би түүний тусламжийг авахын тулд тэр даруй trustwavehackerstech2 @ gmail.com имэйл хаягаар түүнтэй холбоо барьсан. Буцаан авах үйл явцыг эхлүүлснээс хойш долоо хоногийн дараа хөрөнгийг олж, луйварчнаас буцаан авсан. Түүний мэргэжлийн ур чадварт би маш их талархаж байна

Иргэн
Иргэн

Монголчууд сүүлийн үед их тавитаргүй болжээ, янз бүрийн мөнгө хөөсөн уралдаан тэмцээн зохиож бн гэж хүний хүүхдүүдий ийш тийш нь их дэмий тэнэж байнаа, бүр дэндүү их тэмцээн шоу дэмий тэнэх гээд утгаа алдаж байна!! Энэ хүүхдүүдийн осол бол анхных биш бас сүүлчийн тэнэлт биш шүү!!

Балт
Балт

Анх зам ниилээгүй хүнииг замаас бурхан бсан ч бүү ав. Иим тохиолдол үй түм бии.
Замаас суусан хүн заавал гай дагуулдаг шүү.
Заан Давааням бас замд гар өргөсөн чавганц аваад яг иим юм болсон гэдэг
Тээр жил манай хамаатны хүн бас, хот хоорондын шуудангиин машины жолооч УВС УБ ын замд замаас дайгдсан хүн аваад тал дээр цагаан зам дээр осол болж 4 хүн үхэж олон хүн бэртэй өөрөө 8 жилиин ял авч бсан.

Хүрэлсүх
Хүрэлсүх
Reply to  Балт

Одоо цагт үнэгүй л суулгав гэж, мөнгө цагаан нүд улаан. Халтар 5 цааснаас амь насаа сольж бгаам л даа. Дээр үед хүний чанар сайн бх үед үнэ мөнгө гэхгүй л дайгаад аваад явдаг бсан бх.

Хүрэлсүх
Хүрэлсүх

Маш хэцүү осол аваарь болж хүмүүс өөд болжээ гэсэн мэдээний дор ХАХА эможи дардаг нь яасан өөдгүй хүн биш адгууснууд вэ. Та нарт та нарын ар гэрт ийм осол ийм гэнэтийн гай зовлон тохиолдохгүй юу? Тэнгэр та нахыг гэсгээнэ дээ!!!????????

Зочинз
Зочинз

замаас хүн суулгаагүй бол мөргөлдөх тохиолдол гарахгүй ч байж болно.Харин ч тэр тохиолдлыг бий болгосон хүн нь нас барахгүй байж.

Зочин
Зочин

Мэдээлэлээ я
Аятайхан ойлгомжтой бичээрэй..үхсэн хүн автобусанд суучихсан аятай юм бичсэн бна шүү

Harrier
Harrier

Ээ хайран Harrier.

Гомо
Гомо

Хэзээ нэг сөрөг урсгалгүй замаар зорчих юм болдоо

Зочин
Зочин
Reply to  Гомо

Шороон замаар сайхан сөрөг урсгалгүй явж ирсэн бид.

Туулай
Туулай

Хайран улсын өмч хөрөнгө сүйдлээд хаясан байна. Улсын өмчийн эс ширхэг бүрийг нүдлэн хамгаалагч байх ёстой.

zochin
zochin

odoo amid vldseneeree awtobysnii zow bolno yrsgal sorson bsan biz dee

хүннү
хүннү

Харамсалтай, маш харамсалтай. Жолоочийн анхааралгүй байдлаас болж Зургаан иргэн маань нас барлаа. Хайран зургаан амь, тэр дугдаа гурван бяцхан зүрх. Ум ма ни бадь ми хум.

Холбоотой мэдээ

Back to top button