ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Ноолуур 170-205 мянган төгрөгийн үнэтэй байна

Дэлхийн зах зээлд “зөөлөн алт” хэмээн нэрлэгддэг ноолуурын эрэлт жилээс жилд өсөж, зах зээлийн хэмжээ нь 2025 онд 3.6 тэрбум ам.долларт хүрсэн бол ирэх 10 жилд таван тэрбум ам.доллар давна гэж таамаглаж байна. Манай орны газар зүйн байрлал, өвөлжилтийн байдалтай холбоотойгоор ноолуурын үнэ жил бүр харилцан адилгүй тогтдог. Энэ жил ноолуурын улирал бага зэрэг хойшилж байна.

Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан мал төллөлт оройтож, улмаар ноолуур самнах ажил зүүн аймгуудад эхэлсэн ч баруун бүсэд удаашралтай байна. Энэ нь нийлүүлэлтийн эхэн үед тодорхой хомсдол үүсгэх, үнийн өсөлтийг дэмжих хүчин зүйл болжээ. Өнөөдрийн байдлаар ноолуурын үнэ ханш баруун аймгуудад нэг кг нь 139-180 мянга, төвийн аймгуудад 185-200 мянга, зүүн аймгуудын нутгаар 190-205 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

  • Дорнод аймагт 203.000-206.000 төгрөг
  • Хэнтий аймагт 198.000-204.000 төгрөг
  • Сүхбаатар аймагт 197.000-203.000 төгрөг
  • Төв аймагт 192.000-195.000 төгрөг
  • Орхон аймагт 185.000-190.000 төгрөг
  • Булган аймагт 192.000-196.000 төгрөг
  • Хөвсгөл аймагт 198.000-200.000 төгрөг
  • Дундговь аймагт 180.000-185.000 төгрөг
  • Архангай аймагт 180.000-185.000 төгрөг
  • Дорноговь аймагт- 170.000-175.000 төгрөг байна.

Эх сурвалж | Монголын Ноос Ноолуурын Холбоо

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button