Кенийн Сабастиан Саве марафоныг хоёр цагийн дотор дуусгасан анхны хүн боллоо
Ням гарагт /2026.04.26/ Лондон хотын марафон зохион байгуулагджээ. Тус марафоноор Кенийн тамирчин Сабастиан Саве ямар нэгэн марафоныг хоёр цагийн дотор дуусгасан анхны хүн болж түүхэн амжилт тогтоосон юм. Тодруулбал Сабастиан 42.195 км-ын марафоныг нэг цаг 59 минут 30 секундэд дуусгажээ. Сабастиан марафонд ялсныхаа дараа “Сэтгэл үнэхээр өндөр байна. Маш аз жаргалтай байгаа учраас энэ өдрийг насан туршдаа дурсаж явах болно” гэсэн юм.
Дэлхий даяар тамирчид хоёр цаг дотор марафон дуусгахын тулд лабораторид туршилт хийж, олон жилийн турш шаргуу ажилласан. Тэгвэл Сабастианаас гадна өөр нэг тамирчин мөн хоёр цагийн дотор марафоныг дуусгасан аж. Тодруулбал Этиоп улсын тамирчин Йомиф Кежелча нэг цаг 59 минут 41 секундэд барианд орж мөнгөн медаль авсан байна. Харин Угандагийн Жэйкоб Киплимо хоёр цаг 28 секундэд барианд оржээ. Барианы эхний гурван тамирчны хугацаа эрэгтэйчүүдийн марафоны түүхэн дэх хамгийн гайхалтай амжилт болж үлдэж байгаа юм.
Марафоныг хамгийн хурдан дуусгасан өмнөх рекордыг 2023 оны Чикагийн марафонд гүйсэн Келвин Киптум тогтоож байсан юм. Тэр хоёр цаг 35 секундэд барианд оржээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.