УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Танилц: Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх товтой байна.
Тухайлбал,
- Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг
- Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах
- Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг
- Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 3 дугаар дүгнэлт
- “Хог хаягдлын эрх зүйн орчныг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч ХЗБХ-ноос олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэхээр буцаагаад байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.