НийгмийнНийгэм ярилцлага

Дүгэрээгийн гэр бүл: Өр зээлтэй, ажилгүй уналтад орсон үе байсан ч хамтын хүчээр давсан

Цахим орчинд гэр бүлээрээ эерэг видео хийж нийтэлдэг Б.Дүгэрсүрэнгийн гэр бүлийг уншигчид андахгүй биз ээ. Тэд одоогоос гурван жилийн өмнө буюу 2023 онд "Дүгэрээгийн гэр бүл" цахим хаягаа нээж байжээ. Завхан аймгийн театрт танилцаж амьдралаа эхлүүлсэн тэд өдгөө хоёр хүүхдийн аав ээж болсон юм.

Хүүхдүүддээ цаг зав гаргах, гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгалыг нийгмийн сүлжээгээр дамжуулан бусад гэр бүлүүдэд уриалах зорилгоор бичлэгээ хийж эхэлжээ. Богино хугацаанд эерэг гэр бүлийн контент бүтээгч болж чадсан тэдэнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

-Анхны байрандаа ороод шөнөжин цэвэрлэж, хөшиггүй, сарны гэрэлд шалан дээр хамтдаа хэвтэж байсан үе хамгийн жаргалтай-

-Цахим орчинд эерэг, гэр бүлийн контент хийдэг "Дүгэрээгийн гэр бүл"-ээр нь уншигчид илүү танина. Хоёр хүүхдийн аав Б.Дүгэрсүрэн, Б.Мөнхзул нарыг төдийлөн мэдэхгүй байх. Та хоёрын танилцсан түүх их сонирхолтой юм байна лээ?

-Бид хоёр урлагийн хүмүүс. Манай эхнэр жүжигчин, миний хувьд дуурийн дуучин мэргэжилтэй. Анх Завхан аймгийн театрт манай эхнэр сургуулиа төгсөөд ажиллаж байх үед нь би хотоос "Гэгээн муза" улсын уралдаанд Учиртай гурван толгой жүжгийн Юндэнд гэрээгээр тоглохоор болж очсон юм. Би өөрөө Завхан аймгийн хүн учир дуртай явсан л даа. Тухайн үед театрын ажилчдын цалин ₮200-400 мянгын хооронд байхад намайг нэг сая төгрөгийн цалингаар гэрээ хийсэн нь театрын ажилчдад төдийлөн таалагдаагүй гэсэн.

Б.Дүгэрсүрэн хотоос ирчихсэн "том" амьтан театрын дасгалын өрөөн бэлтгэлээ хийж байхад нь манай ээж над руу залгаж таарсан юм. Би Эрдэнэтийн хүн, дөнгөж их сургуулиа төгсөөд Завхан аймагт очиж ажиллах нь миний хувьд гадаад мэт санагдаж байсан учир ээжтэйгээ өдөр бүр утсаар ярьдаг байсан. Тэгсэн Дүгэрээ надад хандаж "гарч утсаар ярь, би ажлаа хийж байна" гэж уцаарлангуй хэлдэг байгаа. Анх нэгнээ үзэн ядсан, бараг хэрэлдэж танилцаж байсан гэх үү дээ.

-Анхны сэтгэгдэл үзэн ядалтаар дүүрэн байсан байх нь. Хэзээнээс өнөөр үзэн ядалт, шохоорхол болж эхэлсэн бэ?

-Манай нөхөр хаанаас ч юм миний дугаарыг олчихсон байсан. Тайзан дээр бэлтгэл хийж байх үед "хоёр том алаг нүд эргэлдээд байх юм аа" гэсэн зурвас утсанд ирдэг. Хэн гэдгийг нь мэдэхгүй хэдэн өдөр утсаар зурвас бичилцэж явсан л даа. Тэгсэн харьцаад байсан хүн маань миний хамгийн дургүй Дүгэрээ байсан. Тухайн үед энэ тэнэг яаж өөрийг нь тоох байх гэж над руу бичдэг байна ухааны юм бодсон. Театртай ойр надад хоёр өрөө амьдрах байр гаргаж өгсөн хэр нь би өглөө бүр ажлаасаа хоцорч дарагдаа загнуулсан. Маргаашаас нь өглөө эрт хаалга тогшоод байхаар нь очтол манай Дүгэрээ "ажилтай ойрхон явж таараад, ороод ирлээ" гэчхээд гарахдаа "ажлын цаг эхлэх боллоо шүү" гээд л гараад явчихдаг байсан. Ухаандаа бол намайг ажлаас хоцруулахгүй гэж сэрээж байсан нь тэр л дээ.

Түүнийг дараагаар өглөө болгон Дүгэрээ "гараа муухай болгочихлоо угаачихъя, унаад өмдөө шороо болгочихлоо" гэх мэтээр өөр өөр зүйл ярьж орж ирдэг болсон. Намайг найрах гээл байсан арга нь тэр юм шиг байгаа юм.

-Та хэзээнээс Дүгэрээ ахыг сонирхож, анх тэнэг залуу гэж бодсон бодол нь өөрчлөгдсөн бэ?

-Анхных шиг ээ хэрүүл хийгээгүй, гайгүй харилцаатай болсон. Өдөр ирэх тусам "тэнэг Дүгэрээ" чинь дажгүй залуу болж байв. Гэтэл нэг өдөр "Нөгөө Дүгэрээ чинь хот явахаар болж" гэсэн яриа театраар дуулдаж, нээрэн манай хүн харагдахаа больсон. Би хий дэмий л Дүгэрээг байж магад гээд өдөрт тайз руу хэд хэд явж харна. Манай хүн байхгүй, сураггүй 3-4 хоносон байх. Энэ хугацаанд нөгөө "тэнэг Дүгэрээг" санаад байгаа ч юм шиг, сонин байсан. Гэтэл нэг өглөө хаалга дугараад нээтэл манай хүн хоёр том шар ууттай үхрийн мах барьчихсан "хоол хийгээд өгөх үү" гэдэг байгаа. Би ч бөөн баяр зөвшөөрсөн. Гэрээсээ хол сургуулиа төгсөөд удаагүй байсан надад хоол унд хийж өгөхөөс эхлээд их халамжилсан даа. Ингэж л хэрэлдэж танилцсан бид хоёр хосууд болж, одоо хоёр хүүхдийн аав ээжүүд болсон 16 дахь жилдээ амьдарч байна.

-Гэр бүлийн эерэг контент хийх санааг анх хэн нь гаргаж байв. Нийгэмд хэрэгтэй, гэгээлэг гоё контент санагддаг?

-"Дүгэрээгийн гэр бүл" хуудсыг нээхээс өмнө хүүхдүүдийнхээ бага насны нандин дурсамжуудыг хадгалж, хамтдаа өнгөрүүлэхийн тулд бичлэг хийж эхэлсэн. Эхэндээ өөрсдийнхөө цахим хуудсанд нийтэлдэг байсан юм. Хүмүүс эерэг сэтгэгдэлтэй, дэмжиж байсан учраас албан ёсны цахим хаягаа нээсэн. Нийгэмд өдөрт асар их мэдээлэл гарч, урсаж байна. Үүний талаас дээш хувь нь сөрөг, асуудалтай мэдээллүүд байдаг. Тиймээс гэр бүлийн эерэг, хөнгөхөн, гэгээлэг зүйлс дутаж байгаа болов уу. Гэхдээ бидний хаягийг дагадаг хүмүүс дийлэнх нь нас тогтож гэр бүл зохиосон хүмүүс байдаг нь урамтай. Тэд биднээс тодорхой хэмжээний сайн үлгэр дуурайлал авч байвал болох нь тэр. Манай нийгэмд сөрөг мэдээлэл их байгаа учраас цахим орчин муухай санагддаг байх. Үнэн хэрэгтээ манай иргэдийн 90 хувь нь сайхан хүмүүс байдаг гэж боддог.

-Гал тогоонд орж хоол хийж, манай эхнэр зөөж өгчхөөд хувцсаа солиод хөтлөгч, дуучнаа хийдэг байсан-

-Танай гэр бүл ялтгүй үлгэр жишээ болдог. Хийж байгаа контент зэргээс болдог байх. Харин яг бодит амьдрал дээр олон асуудал тулгардаг байж таарна. Тэр бүхнийг хэрхэн давж туулдаг вэ?

-Хэрүүлгүй гэр бүл гэвэл ховор шүү дээ. Гэр бүлд асуудал их гарна, хаалганы цаадах амьдрал нийгмийн сүлжээ хоёр өөр. Над руу хүмүүс заримдаа "яавал тань шиг хэрүүлгүй, гоё гэр бүлээ авч явж, нөхөрөө базах вэ" гэж хүмүүс асуудаг. Би тухайн хүний гэр бүлийг мэдэхгүй байж юу гэж зөвлөгөө өгөх үү дээ. Хаалганы ард ч манай гэр бүлд хэрүүл байдаг. Борог амьдралаас гарч ирсэн хүмүүс чинь амьдралын төлөө хамтдаа маш их хичээсэн. Түрээсийн байрны төлбөрөө ч өгч чадахгүй үе байдаг байлаа. Солонгос хоолны газар, карокое баар, урд хөршөөс бараа оруулж зарах, нүүр будалтын сургалт, түүхий өөх найзынхаа компианд нийлүүлэх зэрэг олон ажил хийж үзсэн.

Манай гэр бүлийн уналтын үе гэвэл 2018 онд байсан. Нөхөр маань хөлөө бэртээчихсэн бараг хоёр жил орчим ажил хийж болохгүй, хэвтэрийн байдалд орсон. Уран бүтээлдээ мөнгө зарцуулж шатах зэрэг олон асуудалууд гарсан. Найз нөхөд зайгаа барих, хоорондоо үл ойлголцож хэрүүл үүсэх гэх мэт асуудалууд гаралгүй яах вэ. Энэ бүхнээс хамтдаа байвал болох юм байна гэж бодсон.

-Хүмүүс танай гэр бүлийг зөвхөн эерэг контент хийдэг гэдгээр нь л мэднэ. Монгол Улсын жирийн нэгэн гэр бүлийн хувьд хамтдаа олон янзын бизнес хийж, уналт, алдаа оноо бүхнийг тань мэдэхгүй шүү дээ. Та бүхний амьдралд алдаатай, оноотой "амттай" олон зүйл байсан байх нь. Эргээд нэг дурсаад яривал?

-Орон нутаг бус Улаанбаатарт амьдрахад гэрээс гараас л мөнгөний хэрэг гардаг. Гэр бүлээрээ маш олон зүйлсийг хийж үзсэн. Найзынхаа компанид түүхий өөх нийлүүлдэг, өдөрт 5 тонн хөлдүү өөх ачиж зөөхөөс эхлээд Солонгос хоолны газар, караоке баар хүртэл ажиллуулсан. Шинэ жилийн захиалга авч тайзан дээр хөтлөгч хийж, тайзнаа буугаад гал тогоонд орж хоолоо хийнэ. Манай эхнэр зөөгч хийж хоолоо өгөөд дараагаар нь хувцсаа сольж тайзан дээр дуулах гэх мэт хамтдаа амьдралын төлөө их хичээсэн хоёрдоо.

Анх удаа өөрийн гэсэн байртай болоод хоёулаа өдөржин тавилга угсарч, орой нь өнөө гэрээ цэвэрлэж дуусаад биесээ тэврээд суух л хамгийн аж жаргалтай үе байсан. Шөнө болчихсон хөшиг байхгүй, цонхоор сарны гэрэл тусаад шалан дээр хоёул тэврэлдээд хэвтэж байсан тухайн үе сэтгэлд үнэхээр тод үлдэж. Өөрийн гэсэн юм байртай боллоо гэж бодохоор сэтгэлд үнэхээр өег санагдаж байсан байх. Ер нь амьдралд уналтын үе, сэргэлтийн үе гэх мэт олон зүйлс тохиолддог юм байна. Тэр бүхэнд төрөл садан гэлтгүй олон хүмүүс явж, тоотой чанартай хэдэн хүн үлддэг юм байна лээ. Хамгийн чухал нь энэ амьдралын шалгуурт эхнэр нөхөр хоёр л шантралгүй нэгнээ ойлгож хайрлаж чадвал болох нь тэр.

-Монголд бизнес эрхлэж байсан залуу гэр бүлийн төлөөллийн тань хувьд асуухад, хэр хүндрэлтэй байна вэ?

-Манай улсад ЖДҮ эрхлэгчдийг дэмждэг газар байдаггүй. Танил тал сайтай, мөнгөтэй хүмүүст л боломжийн нөхцөлтэй зээл олдоно. Бид хоёр түрээсийн байраар амьдарч байсан шүү дээ. Тухайн үед төрөөс түрээсийн байрын үнэд зохицуулалт хийж болдоггүй юм байхдаа гэж их бодсон. Зах зээлийн түрээсийн байрнууд 10+1 буюу 10 сараар түрээсийн мөнгөө авна гэдэг. Нэг ёсондоо биднээс 20 гаруй сая төгрөг нэхэж байгаа хэрэг. Залуу гэр бүлүүдэд тийм хэмжээний мөнгө байхгүй нь мэдээж. Энэ мэтчилэн олон асуудал байдаг. Монгол Улс маань ирэх жилүүдэд эдгээр асуудлууд цэгцэрч сайхан болно гэдэгт итгэдэг юм.

-Таны анх удаагаа аав болсон дурсамж сэтгэл хөдөлгөм юм байна лээ. Тэр тухай дурсамжаа манай уншигчдад дэлгэвэл?

-Манай аав Завхан аймагтаа алдартай эх баригч эмч хүн. Эхнэр маань өөрөөрөө төрөх боломжгүй хийсвэр мэс заслаар төрөх болж аав эх барьж авсан юм. Тухайн үед эмнэлгээс ямар нэгэн асуудал гарвал гомдолгүй шүү гэсэн бичигт гарын үсэг зур гээд айсан хүн л эхнэр лүүгээ уйлаад залгаж байсан. Манай хүн цус их алдаж, нэлээн хүндрэлтэй төрсөн юм. Би чинь эхнэрээ төрөхийн орон дээр байгааг нь хараад очоод 10 гаруй минут уйлчихсан. Зөөлөн хүн шиг байгаа юм. Уйлж, уйлж нэг юм ухаан ороод эхнэрээсээ нөгөө хүүхэд нь хаана байгаа юм гэж асуутал яг миний ард байж байсан. Хүүхдээ хараад миний хүү нь гэж хэлж чадахгүй ахын дүү гээд байсан, ам эвлэж өгдөггүй. Эхнэрээ эмнэлгээс нь гарахад үс, зүсээ тордож, хослол өмсөөд нэг зурагчин дагуулчихсан эхнэр хүүхдээ тосож байсан санаанаас огт гардаггүй юм. Тухайн үеийн зураг одоо хүртэл байгаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эерэг уур амьсгалтай ийм гэр бүлүүдийг харахаар гоё санагддаг шүү

Зочин
Зочин

Amidrald unalt босолт baisan ch hamtдаа davsan ni uneheer saihan yum

Зочин
Зочин

Хөшиггүй байрандаа сарны гэрэлд хэвтэж байсан дурсамж нь үнэхээр гоё сонсогдлоо

Зочин
Зочин

Jinhene amidraliin tuluu zutgesen hosuud bn daa

Зочин
Зочин

Jinhene amidraliin tuluu zutgesen hosuud bn daa

Зочин
Зочин

Цахим орчинд сөрөг зүйл их байдаг болохоор ийм контент хэрэгтэй байдаг

Зочин
Зочин

Jinhene amidraliin tuluu zutgesen hosuud bn daa

Зочин
Зочин

Ehleed uzeldetsen humuus suuld ni ger бүл bolдог ni kino shig yum аа

Зочин
Зочин

Амьдралын хэцүү үеэр хамт үлддэг хүн л жинхэнэ хань байдаг байх

Зочин
Зочин

Хүмүүс зөвхөн гоё талыг нь хардаг ч цаанаа их хөдөлмөр байдаг юм байна

Зочин
Зочин

Hamtдаа business hiij amidralaa avch yvsan ni baharhmaar

Зочин
Зочин

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үнэхээр мэдрэгддэг хүмүүс шүү

Зочин
Зочин

Dugeree ah ehner huuheddee mash hairtai hun shig sanagddag

Зочин
Зочин

Амьдралын жижиг мөчүүд хамгийн том жаргал байдаг гэдэг үнэн юм даа

Зочин
Зочин

Tuuhii uuh hurtel zuuj amidraliin tuluu zutgesen ni uneheer hundetgel turuulj bn

Зоч
Зоч

Эр эм нь мэдэгдэхгүй мэдрэлүүд их болсондооо

Оролцогч
Оролцогч

Сайхан гэр бүлүүд шүү аз жаргал эрүүл энхийг ерөөе

Холбоотой мэдээ

Back to top button