УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Өнөөдрийн чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг явуулна. Мөн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсө , Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцэх товтой байна.

Тухайлбал,

  • УИХ-ын гишүүн С.Цэнгүүний өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл 
  • Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүнийн өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай хуулийн төсөл
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 
  •  Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал
  • Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй  танилцах тухай
  • Б.Пунсалмаа нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл        
  • Б.Пүрэвдорж нарын 42 гишүүний өргөн мэдүүлсэн Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл
  • Бусад

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button