Хотын даргыг "унагасан" махны үнэтэй холбоотой улстөржилт бүсийн зөвлөгөөнийг ч хойшлуулав
Хотын даргыг огцруулах "барьц" болсон махны үнэ бүсийн зөвлөгөөнийг ч мөн хойшлуулав. Тодруулбал, Хангайн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт энэ сарын 18-нд Өвөрхангай аймагт болох товтой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Шалтгаан нь махын үнийн асуудал өндрөө авч, салбарын сайд болон яаманд нөөцийн махны худалдаанаас эхлээд эмхлэх асуудал "овоорсонтой" холбоотой гэнэ.
Энэ бол эрх баригчдын талцал, улстөржилтийн хөлд тасралтгүй үргэлжлэх ёстой төрийн ажил хэрхэн чирэгддэг болохыг харуулсан дүр зураг юм. Хангайн бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг багтдаг. Хаврын тариалалт, ноос ноолуур, мал төллөлтийн ажил ид өрнөж буй цаг дор иргэд, бизнес эрхлэгчид аймаг дамнаж зөвлөгөөнд оролцохын тулд эртнээс ажлаа зохицуулдаг. Гэтэл цаг нь тулсан үед цуцалсан нь иргэдийг чирэгдүүлсэн явдал мөн.
ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 11-нээс эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд 25-ны дотор дуусгахаар төлөвлөжээ. Гэвч явцын дунд ийн тодорхойгүй хугацаагаар хойшилсноор дараа дараагийн ажлуудад хүлээлт үүсэж байгаа юм.
Одоогоор Говийн бүсийн хэлэлцүүлгийг Дундговь аймагт, Зүүн бүсийн хэлэлцүүлгийг Хэнтий аймагт тус тус зохион байгуулжээ.
Бусад бүсийн товлолт хуваарь:
- 2026.05.20-нд Баруун бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Ховд аймагт
- 2026.05.23 нд Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Булган аймагт
- 2026.05.24-25-нд Төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Дархан-Уул аймагт тус тус болно.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажлаа хийж чадахгүй өс хонзондоо л автсан энэ Учрал гэгчийн засагт хариуцлага хурдан тооцоочээ
Үнэхээр алиа пацаан биш Ерөнхий сайд мөн л юм бол махны үнийг зориуд өсгөхөд голллож оролцсон өмхий төвд тайрдас жанхуу, хууль шүүхийг атгаж байгаа сагсуу ухна, эм си эҮнэхээр алиа пацаан биш Ерөнхий сайд мөн л юм бол махны үнийг зориуд өсгөхөд голллож оролцсон өмхий төвд тайрдас жанхуу, хууль шүүхийг атгаж байгаа сагсуу ухна, эм си эсээс 10 тэрбумын хахууль авсан гахай зандка нарыг шоронд хийчих. Алиа пацаан биш юм чинь чадна биз дээ??
улаан хамгаалагч минь энэнд Баттулга огт хамаагүй л юм бна лээшд харин ганц үүргээ биелүүлсэн нь түүний 2 компани л юм бна лээшдээ улаан цайм муухай хятад зан гаргаад яг хятад цустнууд юм биш үү та нар
Махны үнэ буурахгүй бол Учрал огцрох ёстой. Са Барс зах дээр үхрийн гуяны цул 38 000₮, хаа, сэрний шулаа 36000₮ ястай мах нь 31000₮ гэж байна.
Махны үнэ буурахгүй бол Учрал огцрох ёстой. Са Барс зах дээр үхрийн гуяны цул 38 000₮, хаа, сэрний шулаа 36000₮ ястай мах нь 31000₮ гэж байна.
байтлаа энэ нам өс хонзонгоо улс удирдахдаа тулж гэнэ ямар ардын хувьсгалын үе үү
Моносын Эрдэнэчимэг нарын хэдэн хүүхэнтэй архидаад ,нууцаар бичлэг хийж цацдаг хөгийн түгжил шүү Учрал
Махны үнэ барьж чадаагүй хятдуудад алдсан ХАА сайд ажлаа өг .Хаага бна тэр 70 сая мал чинь