Ц.Хосбаярыг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас чөлөөлж, ₮5.4 саяар торгох ял оноожээ

МУГТ, Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр 2024 оны аравдугаар сард Хан-Уул дүүргийн 15-р хороонд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий фитнест Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй "Stanozon", "Primomed-100" гэх допингийн төрлийн бодисын зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулсан. Мөн өнгөрсөн 2025 оны зургаадугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байрны тоотод Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, допингийн төрлийн бодис болох "Only for Russian national team" гэх эмийг зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулсан гэх үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, улмаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Тэгвэл Ц.Хосбаярыг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг Монгол Улсын хилээр импортолсон, бусдад худалдсан гэм буруутайд тооцож 5400 нэгж буюу 5.4 сая төгрөгөөр торгох ялыг шүүхээс оногдуулжээ. Мөн дээрх хэрэгтэй холбоотойгоор Ц.Хосбаярыг Хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Харин Ц.Хосбаярын хэрэгт холбогдсон түүний "хамсаатан" гэгдэх Монгол Улсын рекорд эзэмшигч, дэлхийн цомын аварга Н.Ератыг яллагдагчаар татан, шалгаж дуусжээ. Тухайлбал, Н.Ерат нь 2025 оны гуравдугаар сард Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий фитнест Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм буюу допингийн төрлийн байж болзошгүй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон аж. Улмаар Дэлхийн цомын аварга Н.Ератын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой зөв.амжилт гаргах өчнөөн залуус ,хүүхдүүдийг хорлож ,бие сэтгэлийг нь хорлосон золбин шаарыг бүр шоронд хийх хэрэгтэй
Бузар амьтан!
Ингэхэд Монгол улсын хүндийн өргөлтийн Дэлхийн медаль маань цаагуураа допингийн дундуур туучиж явсан болж таарвуу??? Ингэж Монголын нэг спортын төрлийг газрын харснаас арчиж хаяна гэдэг арай л юмаа, үйлийн үр гэж хатуу юм даа!!! Хайран сайхан хүндийн өргөлтийн тамирчидын нэр хүнд!!
Хүндийг өргөлтөд допинг илрээгүй ээ! Энд үндэсний бөхийн тухай л ярьж бна шдээ!
Ter n zuvuu , magadgui busad tamirchidad bas zarsan bj taaraa , 5 han sayiin torguuli tuund udiin budaal bgaa bizdee
ОРКСТАНЫ ҮНДЭСНИЙ ШИГШЭЭГИЙН ХЭРЭГЛЭДЭГ ДОПИНГИЙГ ЗАРЖ ЯВЖ, ТЭД НАР СИСТЕМТЭЙГЭЭР БАЙНГА ХЭРЭГЛЭДЭГ НЬ ИЛРЭЭД ХӨӨГДСӨН ГЭДЭГ НЬ ҮНЭН Л БАЙГАА БИЗ ДЭЭ
Хүүхдүүдийг эрүүл мэнд санхүүгээр хохироодог өөдгүй гар бна даа.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Ямар мужхай юм бэ
Ямар хүн нь энэ багшаар оролдоод эхлэв???
Хөгжингүй орнуудын тамирчид хууль ёсны дагуу хориотой бодис хэрэглэх боломжийг олгодог **TUE (Therapeutic Use Exemptions)** буюу Эмчилгээний зориулалтаар хэрэглэх зөвшөөрлийн тогтолцоог хамгийн их ашигладаг орнуудыг WADA-гийн тайлан болон хакеруудын (жишээ нь, "Fancy Bears" бүлэглэлийн ил болгосон баримтууд) дэлгэсэн дата маш тодорхой харуулдаг.
Энд таны хэлсэн **Анхаарал хомсдол ба хэт хөдөлгөөнтөх эмгэг (ADHD)** болон **Астма (амьсгалын замын нарийсал)** гэсэн хоёр оношоор "хууль ёсны сэргээш" хэрэглэх эрхээ хамгийн их баталгаажуулсан тэргүүлэгч орнуудыг танилцуулъя.
### 1. АНУ (United States) — ADHD ба Сэргээшүүд
АНУ бол анхаарал хомсдолын оношоор хамгийн олон TUE зөвшөөрөл авдаг улс юм. Тэдний тамирчид төв мэдрэлийн системийг хүчтэй идэвхжүүлж, анхаарал төвлөрөлт, хариу үйлдлийн хурдыг тултал нь нэмэгдүүлдэг, амфетамины төрлийн **Methylphenidate (Ritalin)**, **Dextroamphetamine** зэрэг бодисыг тэмцээний үеэр ч уух албан ёсны эрхтэй байдаг.
* **Олон улсын шуугиан:** Рио-2016 олимпын дараа АНУ-ын гимнастикийн домог, 4 удаагийн олимпын аварга **Симона Байлз (Simone Biles)** бага наснаасаа хойш ADHD оноштой байсан бөгөөд WADA-гийн зөвшөөрөлтэйгөөр амфетамины төрлийн бодис хэрэглэдэг байсан нь задарч, бөөн маргаан дагуулсан.
* **Түүнчлэн:** АНУ-ын усанд сэлэлтийн олон арван тамирчид, тэр дундаа олимпын олон медальтнууд төрөл бүрийн хүчтэй эм, дааврын бэлдмэлд TUE зөвшөөрөл эзэмшдэг нь ил болж байв.
### 2. Норвеги (Norway) — Астма ба Уушгины багтаамж
Өвлийн спортын, тэр дундаа цанын спортын хаан гэгддэг Норвегийн шигшээ багийн бараг бүх одод **"Астма"** гэсэн оноштой байдаг. Тэд уушгины гуурсан хоолойг тэлж, хүчилтөрөгчийн хангамжийг огцом нэмэгдүүлдэг **Salbutamol (Ventolin)** болон бусад хүчтэй стероид суурьтай цацлагуудыг хэрэглэдэг.
* **Дата баримт:** Норвегийн нэгэн хэвлэлийн хийсэн мөрдөх судалснаар, 1992 оны олимпоос хойш Норвеги улсын цанын спортоор авсан олимпын медалуудын **70 гаруй хувийг** албан ёсны астма өвчний оноштой, уушгины эм цацдаг тамирчид нь авсан байдаг. Энэ нь бусад орнуудын дунд маш том хардлага, эсэргүүцлийг дагуулсаар ирсэн.
### 3. Их Британи (Great Britain) — Цусны болон Амьсгалын замын оношууд
Их Британи мөн адил TUE системийг маш өндөр түвшинд, хуулийн дагуу ашигладаг. Ялангуяа дугуйн спорт (Cycling) болон хөнгөн атлетикийн тамирчид нь элбэг ашиглана.
Америк бусад хөгжингүй улс нь Албан ёсоор допинг хэрэглээд байхад манайх тэгээд зүгээр хараад суух уу,